Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эдит Пиаф” моно мюзикл драмын жүжиг УЭДТ-ын тайзнаа
Нийгэм

“Эдит Пиаф” моно мюзикл драмын жүжиг УЭДТ-ын тайзнаа

Урлаг Урлаг18/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eb843a696974487ebig1385387282013-10-18-15-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ.

Уг жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар, зураачаар СТА Н.Батбилэг, хөгжим чимэглэлийг СТА Т.Ганхуяг, франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежер, СТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.

Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч, түүний амьдралынх нь гол үндэс болж байжээ.  Тэрээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Харин энэхүү ганц хүний жүжигт “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Баясгалан тогложээ.

Жүжигчин Ц.Баясгалан энэхүү жүжигтээ түүний дуулсан "l hY Mne al amour", "La Vie en rose ", "No Je ne regrette" зэрэг дуунуудаас дуулах бөгөөд "Mon Lugionnaire", "Sous Le cell de Paris" дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх нь ээ.

Тасалбарыг захийлгаар үнэгүй хүргэнэ.

Лавлах утас: 88088868, 98557676

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пирс Броснан Роберт Паттинсонд “Жеймс Бондын гэр бүлд тавтай морил, чи гайхалтай байх болно” гэв

21/11/2026

Крис Пратт “Paramount”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

21/11/2026

Жон До Ён Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурийн талаар ярьжээ

21/11/2026

Монголын 11 сургуулийн 55 сурагч Кембрижийн олон улсын шагнал хүртлээ

21/11/2026

О.Хүрэлбаатарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.