Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Оросын “Балетын оддын” тоглолт Монголд…
Уртын дуу

Оросын “Балетын оддын” тоглолт Монголд…

Урлаг Урлаг19/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM5989496788632013-10-19-15-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт 51 дэх улиралын нээлтээ “Чингис хаан” дууриар нээн үзэгчдээ хүлээн авсан юм. Тус театр гадны зочдоо хүлээн авч эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт Эрхүү мужийн филармонийн 100 шахам уран бүтээлч зочлон гайхамшигт аялгуугаар нэгэн үдшийг хөглөн үзэгчдэд сонгодог урлагийн дээд ташаалыг мэдрүүлсэн билээ.

   Тэгвэл дараагийн зочид нь “Оросын балетын одод” аж. Энэ сарын 19, 20-ны 17.00 цагт ДБЭТ-т тайзнаа бүжих “Оросын балетын одод”-ын тоглолтод ОХУ-ын Их театрын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, Мариинскийн театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, "Кремлевский балет" театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимфеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова зэрэг уран бүтээлчид иржээ. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид, нийт бүжигчид оролцон тоглох юм. Энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж байгаа.

 photo IMGM6012_zps5c96a185.jpg   Уг тоглолтын талаар УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул хэлэхдээ: “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр түүхэн тавин жилийнхээ явцад дэлхийн сонгодог урлагийн 500 жилийн түүхийг довтлон туулж, дэлхийн түвшинд хүрч чадсан. Энэ амжилтанд ОХУ-ын балетын хөгжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд манай балетын бүжигчдийг бэлтгэхэд тусалж ирсэн ОХУ-ын балетын сургуулиуд, багш нарын өгүүлшгүй гавъяаг бид ямагт талархаж байдаг. Олон жилийн хамтын ажиллагааныхаа бахдам түүхийг батжуулан энэ жил бид тайзан дээрээ "Оросын балетын одод" тоглолтыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Энэ тоглолтонд ОХУ-ын балетын нүүр царай болсон алдартнууд оролцож дэлхийн сонгодог болон өнөө цагийн өвөрмөц шилдэг бүтээлүүдийг тоглон монголын үзэгч олонд бэлэг барьж байна.

   Монголын болон Оросын балетын уран бүтээлчид, мэргэжлийн театрууд хамтран ажиллаж олон сайхан төслүүд хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна. Манай үзэгчдийн хувьд танил биш шинэ орчин үеийн өвөрмөц бүжгийн хэсгүүд нэлээн байгаа. Энэ нь үзэгчдийн хувьд дэлхийн сонгодог урлагийг болон орчин цагийн Оросын балетын дэглэлтийн онцлог  хоёрыг нийлүүлсэн өвөрмөц тоглолт болно” хэмээсэн юм.

 “Оросын балетын одод” тоглолтод УДБЭТ-ийн Ч.Ганчимэг, Г.Батчимэг, Б.Саруул, Б.Энхтуул, О.Анужин, Б.Баасансүрэн, Б.Пүрэв-Очир, А.Билгүдээ нар хамтран тоглож байгаа ажээ.

   photo IMGM5991_zps98e1d9a3.jpg photo IMGM6000_zps4868a681.jpg  photo IMGM5989_zpsbefafc1d.jpg  photo IMGM5984_zpsacef2f39.jpg  photo IMGM5979_zpse36b4a0d.jpg  photo IMGM5973_zpscb7d435e.jpg  photo IMGM5971_zpsf7f68e77.jpg
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.