Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Антонио Бандерас: Арчаагүй эр хүн шиг болохгүйн тулд би бусдаас илүү хөдөлмөрлөсөн
Уртын дуу

Антонио Бандерас: Арчаагүй эр хүн шиг болохгүйн тулд би бусдаас илүү хөдөлмөрлөсөн

Урлаг Урлаг21/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9092844402013-10-21-09-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оскарын шагналт, Холливудын нэрт жүжигчин Антонио Бандерасын “ELLE” сэтгүүлийн шинэхэн дугаарт өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

_-Яагаад Холливудыг зорьсон юм бэ?

-Би заримдаа яах гэж Холливудыг зорьсон юм бол хэмээн толгойгоо үргэлж гашилгадаг. Магадгүй би эх орондоо жүжиглэхэд хэтэрхий бага мөнгө авдаг байсантай холбоотой байх. Хүмүүс бага цалинтай ажилд тогтдоггүй шүү дээ. Холливудад их хэмжээний мөнгө эргэлддэг болохоор хүмүүсийг татдаг. Ер нь АНУ-д очиж кино од болсон жүжигчдийг их хэмжээний мөнгө татдаг юм. Би тэдэнтэй адил болохоор л сонгосон байх. Бас нэг давуу тал нь надад сайхан амьдрах боломж хангалттай бүрдсэн юм.

.-Мөнгөний төлөө Испанийг орхисон гэж үү?

-Тийм ээ. Би Холливудыг зорих болоход эмээ маань хамгийн их дургүйцэж байсан юм. Би түүнд жаахан байхдаа хэзээ ч нутгаа орхихгүй хэмээн амлаж, цусаараа тангараг өргөж явсан гээд бод доо. Гэвч би амлалтаа зөрчсөн. Тэгээд л эмээгийнхээ дургүйцлийг төрүүлсэнээс болсон байх. Эмээ маань надаас өвөөгийнхөө ажлыг үргэлжлүүлэхийг хүсдэг байсан юм. Тэрхүү ажил нь гуталчин юм л даа. Миний өвөг дээдэс 200 жил үргэлжилсэн гуталчин байсан юм. 200 жилийн урт түүхэнд анх удаагаа өөр мэргэжил сонгосон, анхны эрэгтэй нь би. Намайг удмаа харлуулсан нэгэн гэж эмээ минь хэлсэн. Эмээ маань миний анхны киног ч үзээгүй гэж бод доо.

_-Магадгүй та жаахан байхдаа гутал засахыг сурсан байх. Та одоо гутал засч чадах уу?

-Одоо бол чадахгүй. Долоон настай байхдаа өвөөгөө дагаад Малага хотын худалдааны гудамжны захад гутал засдаг байсан. Тэгээд том болох тусам гутал засахаас ичдэг болсон юм. Охидад “Гуталчин хөвгүүн Анти” гэж хэлүүлэхээс их ичдэг байсан. Тэгээд өвөөдөө туслах цагаа хөл бөмбөг тоглоход зарцуулдаг байсан, муу хүү байгаа биз. Өвөөг хэзээ захаас гарна тэр үе хүртэл би тоглосоор л байдаг байсан. Энэ нууцыг ганцхан өвөө маань л мэднэ. Гэрийнхэн минь өвөөтэй л гутал засдаг гэж боддог байсан.

_-Холливудад айлчилсан анхны сэтгэгдэл?

-Мэдээж анх удаагаа хөл тавьж байгаа залуу жүжигчнийг хэн ч тоохгүй шүү дээ. Тэдэнд юм бүхэн хэцүү санагдана. Олон арван кинонд тоглочихоод одоог хүртэл хөлсний сууцанд, автомашиндаа амьдардаг жүжигчин байдаг. Тэд Холливудын шалгалтад тэнцээгүй учир тэгэж амьдарч байгаа. Би дайчин зангаараа тэнд, тэмцэж үлдсэн. Халаасандаа 10 ам.доллартай 10 хоноход бурханы шийтгэл гэж бодож байсан. Тэр өдрөөс эхэлж, арчаагүй эр хүн шиг байхгүй нь тулд бусдаас 1000 дахин  илүү өөрийгөө дайчилсан даа.

.-Таныг хэвлэлийнхэн царайлаг төрхөөрөө амжилтад хүрсэн гэдэг?

-Намайг царайлаг гэж байгаад талархаж байна. Би одоог хүртэл тачаангуй төрхтэй. Бүсгүйчүүдийг татах чадвар маань буураагүй гэж боддог шүү. Би зарим хүнд хэлэхийг хүсдэг. Юу вэ гэвэл би жинхэнэ испани залуу. Испаничуудын зүрх үргэлж, бусдаас нэг минутын өмнө цохилж байдаг. Тиймээс дайчин зан нь хэзээ ч мохдоггүй юм.

.-Та “Манго бүжгийн хаан” кинонд тоглоход хамгийн сайхан байсан гэсэн?

-Манго бүжиг Аргентин, Испаниас үүсэл гаралтай. Эмээ маань жаахан байхад зааж өгсөн юм. Тиймдээ ч энэ кинонд тоглоход ямар ч саад байгаагүй. Би эргэлдэж, үзэгчдийг алмайруулах хэрэгтэй байсан. Түүнийгээ ч гүйцэтгэсэн. Би тэр үед бусдаас илүү бүжиглэсэн учраас, өнөөдрийн өндөрлөгт Антонио Бандерас хэвээрээ байгаа юм. Цааш нь уншихыг хүсвэлhttp://mglradio.com/

www.URLAG.mn

.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.