Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүүхдийн найрал дууны наадам”-ын төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр болно
Уртын дуу

“Хүүхдийн найрал дууны наадам”-ын төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр болно

Урлаг Урлаг22/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_3975-704x3181576553052013-10-22-17-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойд зориулан 21 дэх жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” болгон зохион байгуулж 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхдүүд болон Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, зэрэг найрал дуучид наадамд оролцож найрал дууны гайхамшгийг мэдрүүлж байгаа билээ.

Төгсөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж, шилдэг хамтлаг, номерыг Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болох Хүүхдийн найрал дууны наадмын үйл ажиллагаанд оролцуулах болно. Эхний шатнаас шалгарсан Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгээ тодруулна. Найрал дууны уралдааны хувьд өмнөх жилүүдийг бодвол шагналын сан өссөн байгаа. Тухайлбал Нэгдүгээр байр 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөг болж өссөн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр байрны шагнал 600.000 байсан.

Энэ удаагийн уралдаанд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскигийн нэрэмжит Хөгжмийн коллежийн Найрал дууны удирдаачийн тэнхимийн эрхлэгч хатагтай Полякова Ольга Николаевна урилгаар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор болон бусад уран бүтээлчид найрал дуучин хүүхдүүд, бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх болно.

2012.10.29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 374 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшигийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих болно.

Нийслэлийн удирдлагуудаас хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч буй бөгөөд найрал дууны наадмыг жил бүрийн нийслэлийн ойн өдрийн хамгийн чухал үйл ажиллагаа хэмээн тооцож буй нь соёл, урлагийн салбар, тэр дундаа хүүхдүүдийн урлагийн авъяасыг дэмжиж буй ач холбогдолтой гэж үзэж байна.

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.

Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Боловсролын газар, Хөгжим бүжгийн коллеж, Монголын хүүхдийн ордон.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.