Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Л.Нарантуяагийн “Аргагүй хурдан ажнай” тоглолтонд 300 уяач оролцоно
Нийгэм

МУСТА Л.Нарантуяагийн “Аргагүй хурдан ажнай” тоглолтонд 300 уяач оролцоно

Урлаг Урлаг23/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
92de0e91c3e1df6dbig5619356432013-10-23-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ Г.Нансалмаагийн гарын ганц шавь гэгдэх “Морины дуучин” овогт СТА Ламжавын Нарантуяа уран бүтээлийн гурав дахь бие даасан тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод тун завгүй яваа гэнэ. 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд болох энэ тоглолтын гол сюрприз нь уяачид нэг дор цуглаж, давхар баярлах явдал аж. Урьдчилсан байдлаар хурдан морины уяач 300 гаруй хүн Монгол орны өнцөг булан бүрээс СТА Л.Нарантуяагийн “Аргагүй хурдан ажнай” тоглолтод ирж оролцохоо мэдэгдсэн байна.

Үүний хажуугаар тэрээр морины шинэ уран бүтээлүүдийн олз омог ихтэй байгаа бөгөөд тоглолтод МУГЖ С.Батсүх, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ “Морины” Г.Батбаяр, МУСТА Б.Батболд нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөж, тэдэнтэй дуучин Л.Нарантуяа хамтран дуулах зэргээр дуунд дуртай түмнийг уйдаахааргүй тоглолт болно гэсэн хүлээлт байгаа юм. Түүний тоглолтын тасалбарыг “Аргагүй хурдан ажнай” нэртэй шинэхэн цомог дагалдаж очих юм байна. Ийнхүү хурдан хүлгийн тоос, аялгуунд хийморио даатгадаг бүхний очих газар, магнай тэнийсэн тоглолт ийнхүү 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Бөхийн өргөөнөө болох гэж байна

www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.