Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нээлтээсээ өмнө үзэгчдийн дунд шуугиан тариад амжсан кино
Уртын дуу

Нээлтээсээ өмнө үзэгчдийн дунд шуугиан тариад амжсан кино

Урлаг Урлаг24/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
HOL7_zps3253ec9a7756795482013-10-24-16-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин, дуучин Эби, Амгаа, Пара, Боогий гээд дөрвөн авъяслаг залуус, анх УДЭТ-ын "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Бооцоо"  жүжигт тоглосон даруйдаа олны танил болсон гэдэг.

Түүнээс хойш тэднийг үзэгчид "Драмын дөрөв" гэж нэрлэх болсон юм. Жүжигчин С.Болд-Эрдэнэ хувьд 14 жил урлаг хэмээх том айлд уран бүтээлээ туурвисаар яваа.  Энэ хугацаанд тэрбээр 60 гаруй жүжиг,  20-иод кинонд тоглосон байдаг.  Жүжигчин залуу тайзны уран бүтээлийнхээ хажуугаар “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг”, “Үл таних эмэгтэй” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ бататган харуулдаг цөөнхөн хэдэн жүжигчдийн нэг гэхэд уншигчид санал нийлэх биз ээ.

 photo HOL7_zps3253ec9a.jpg

Түүний мөрөөдөл бол кино. Ганц сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байсан гэдэг.  Тэрбээр “Сайн уран бүтээл хийхийн тулд  удаан бодох төлөвлөх хэрэгтэй" хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл СТА, Жүжигчин С.Болд-Эрдэнэ мөрөөдөлдөө хүрч “Хөлтрөг” нэртэй уран сайхны киноныхоо ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа юм.

Энэхүү кинонд Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болормаа бичсэн бөгөөд ерөнхий зураглаачаар “Logic Film” студийн зураглаач Э.Нэргүй ажиллажээ. Мөн дууны найруулгийн "Авиа" студи хамтран бүтээсэн аж.

Уг киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тогложээ. Мөн охин, хүү хоёр дүр бүтээсэн. Тэднийг Н.Ирмүүн, М.Бат-Эрдэнэ гэдэг.  Уншигч та бүхэндээ тун удахгүй нээлтээ хийх киноны зураг авалтын үеийн зургаас зургаас хүргэе.

Д.Ана

 photo hol9_zpsbde945ef.jpg photo 44504E9043B0442044004E904330_zps41027fca.jpg photo hol10_zps1c6d12eb.jpg photo hol8_zpscbd76898.jpg photo hol3_zps08c46367.jpg photo HOL6_zps4f67d650.jpg photo hol5_zps7cf84bff.jpg  photo 2_zps9bd58de3.jpg photo hol4_zpsa1b5ffd3.jpg photo hol2_zpsdbd19dfd.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Sinners” киног цахимаар үзэх боломжтой боллоо

02/06/2025

Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо

02/06/2025

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

02/06/2025

“Star girls” хамтлаг дэлхийн аварга болжээ

02/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.