Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Өнөөдөр 11:00 цагаас эхлэх тус наадам "Уран уншлага", "Хөгжим", "Язгуур урлаг" гэсэн төрлүүдийн шалгаруулалтаа зохион байгуулах юм. Харин маргааш 11:00 цагаас эхлэж "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ" гэсэн үлдсэн төрлүүдийн шалгаруулалтаа зохион байгуулах юм байна.
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Суваг Телевизүүдийн Нэгдсэн Холбоо, Монголын Фм Радиогийн Нэгдсэн Холбоо, Монголын Сонины Холбоо, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Сэтгүүл Зүйн Академи, Орон Нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбоо, Нийслэлийн Сонины Холбоо, Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Парламентийн Сэтгүүлчдийн Холбоо, Даймонд Пресс Клуб, Монголын Өдөр Тутмын Сонинуудын Холбоодын гишүүн байгууллагууд хамрагдаж байгаа аж.
Энэхүү наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр наадам нь болон зохион байгуулагдах салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ажээ.
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын Эцсийн шалгаруулалт, Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Гала тоглолт 10-р сарын 28-ний 19:00-н цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох аж. Гала тоглолтонд урилгаар МУСГЗ Ш.Гүрбазар, Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn