Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сурагчдын амралтаар “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг дахин тоглогдоно.
Нийгэм

Сурагчдын амралтаар “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг дахин тоглогдоно.

Урлаг Урлаг28/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duunii_uraldaanii_plakat_hevleh5626841802013-10-28-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 11 сарын 9-нд 11:00, 13:00 цагуудаас МҮЭСТӨргөөнд, 11 сарын 11,12,13,14-нд 11:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа сурагчдын амралтанд зориулж тоглох гэж байна. 

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн  цомнолыг МЭШагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрднэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, Цуутын цагаагч гүү ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжүүлэх, монгол хүүхдийн үндэсний  бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулан “ЭРХ ЦАГААН УНАГА” дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдааны ҮДБЭЧуулга, NTV телевиз, Төрийн банк, Тесо компаниуд хамтран зохион байгуулах гэж байна. Шалгаруулалт 11 сарын 15,16,17 ҮДБЭЧуулгын алтан тайзнаа 3-н үе шаттайгаар явагдах бөгөөд Шилдэг оролцогчдын гала тоглолт 12 сарын 23-нд болно.

Уралдааны шагналын сан: Төрийн банкны 2000000 хүүхдийн мөнгөн хадгаламж, Тесо компаний бүтээгдэхүүний бүтэн жилийн эрхүүд, ҮДБЭЧуулгын үзвэрийг гэр бүлийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх болон тусгай шагналууд хүлээж байна.  Цаашид ХҮҮХДИЙН ДУУНЫ ИХ НААДАМ  нэрээр  жил болгон ганц дугаар биш өргөн хүрээнд олон хүүхдийн дууг оролцуулж, зохион байгуулагдах болно.

Бүртгэл 11 сарын 1-с  10-ны хооронд ҮДБЭЧуулгын байранд явагдана.

Хүүхдүүдээ багачууддаа Эцэг эхчүүддээ “Эрх цагаан унага” дуулалт  жүжгээ гэр бүлээрээ үзэж, эртний сайхан уламжлал ёс заншил дээдэлж, эх дэлхий, эцэг эхээ хайрлах ухааныг өгдөг  монгол үлгэрийн сургаалиар хамтдаа аялаж, Уралдаандаа идэвхитэй оролцоорой,

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.