Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Халловены баяраар нээлтээ хийх “Үхлийн симфони” кино олон гэнэтийн бэлэг барина
Нийгэм

Халловены баяраар нээлтээ хийх “Үхлийн симфони” кино олон гэнэтийн бэлэг барина

Урлаг Урлаг29/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sddefault8069807462013-10-29-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шотландын зохиолч Роберт Луисын “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино энэ сарын 31 буюу cнээлтээ хийхээр товоо зарлаад байгаа билээ. Энэхүү дэлгэцийн бүтээлийг “Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх буюу Аси, “Оюунлаг” продакшны залуу уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Тус киноны уран бүтээлчдийн зүгээс үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлгийг барьж байгаа нь нээлтийн өмнө болох Халловены баярын арга хэмжээ юм.  Халловены баяр 12.00 цагаас эхлэх бөгөөд хүссэн хүн бүхэн сүнсний баярын хувцсаар гоён оролцох боломжтой. Энэ үеэр шилдэг айлгалт цочоолтын бичлэгүүдийг шалгаруулахаас гадна олон олон сюрпризээр үзэгч түмэндээ бэлэг барих гэнэ.

Баярын арга хэмжээний дараа буюу 15.00 цагаас Үхлийн симфони киноны нээлт болно. Тус киноны уран бүтээлчид Тэнгис кино театртай хамтран нээлтийн үеэр олсон бүх орлогоо өвчиндөө шаналж буй н.Мөнхзаяа охины эмчилгээний зардалд нэмэрлэх юм байна. 

Энэ жил дөнгөж хоёрхон настай н.Мөнхзаяа охин тархины эвэрхийтэй гэсэн оноштой. Тэрээр ээжтэйгээ Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ирсэн бөгөөд охин өсөж том болохын хэрээр нүүрэн дээрх ургацаг нь томорч, үзэгдэх орчин хязгаарлагдахаас гадна хамарт нь даралт өгснөөр амьсгалахад ч хүндрэлтэй байгаа юм. Охиныг монголд эмчлэх боломжгүй бөгөөд Солонгос улс руу хагалгаанд явуулахад 200 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Мөнхзаяа Охины хандивын данс Хаан банк: 5906010221 Б.Ганцэцэг холбоо барих утас 98630626 сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.