Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Чойном : Хүн танаа
Утга зохиол

Р.Чойном : Хүн танаа

Урлаг Урлаг06/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
choinom7909933072012-04-06-21-28[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.

Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй. Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.

Гэрэл байваас сүүдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй тулгарч ч мэднэ.

Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт өдөр ч ирж мэднэ.

Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэгдэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа нь үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ.

Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар чийрэг байгаарай.

Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм.
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм.

Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм.
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий.

Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм.
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулан алхах өдөр бас бий.

Буу тулгуулаад бор гэрээ нэгжүүлээд
Буруут болон туугдаж гарах өдөр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хүргүүлж ирэх өдөр бий.

Энэ учраас дүү минь хүү минь чи
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй.
Бүдэрвэл босож алдвал онож
Бүрэн төгс ялж явах хэрэгтэй.

Харин хэний хүү хэн ч төрсөн нэг өдөр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч, үхэх нэгэн өдөр зайлшгүй.
Үүний учир надаас хойших Хүн та
Үр бүтээлтэй зөв жаргаж амьдраарай !

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Э.Эрдэнэдалайн “Салхины дэргэд…” ном олны хүртээл боллоо

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.