Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Поп дива С.Наран өнөөдөр “MY VOICE-II” тоглолтоо толилуулна
Нийгэм

Поп дива С.Наран өнөөдөр “MY VOICE-II” тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг31/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-10-31_1027162706416192013-10-31-10-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд, цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр "Соёлын төв өргөөн"-д 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон      “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

   Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж. Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн хит дуунууд эгшиглэх юм байна. “MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм.  Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.

   Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу  маш сонирхолтойгоор хийгдсэн бөгөөд та тоглолтоо үзчихээд өөрийн гэртээ ч юмуу, машиндаа ч юмуу ер нь хүссэн газраа наачаад хадгалаад явж болох гэнэ. Мөн тэрхүү соронзон билет нь дээрээ өөрийн гарын үсгээ зуран хэвлүүлсэн байгаа гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.