Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрх цагаан унага” хүүхдийн дууны их наадмыг жил бүр зохион байгуулна
Нийгэм

“Эрх цагаан унага” хүүхдийн дууны их наадмыг жил бүр зохион байгуулна

Урлаг Урлаг05/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9d6d5ed0d5d79188big2821820632013-11-05-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, Цуутын цагаагч гүү ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжүүлэх, монгол хүүхдийн үндэсний  бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулан “ЭРХ ЦАГААН УНАГА” дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдааны ҮДБЭЧуулга, NTV телевиз, Төрийн банк, Тесо компаниуд хамтран зохион байгуулах гэж байна. Шалгаруулалт 11 сарын 14,15,17-нд ҮДБЭЧуулгын алтан тайзнаа 3-н үе шаттайгаар явагдах бөгөөд Шилдэг оролцогчдын гала тоглолт 12 сарын 23-нд болно.

   Цаашид ганц дуугаар хязгаарлахгүй Монгол ардын язгуур урлагийн шинжийг агуулсан монгол хүүхдийн дууг зохиосон хөгжмийн зохиолч болон зохиолчдийн  зохиосон  шинэ  дуугаар оролцох боломжтойгоор өргөн хүрээнд “ЭРХ ЦАГААН УНАГА” ХҮҮХДИЙН ДУУНЫ ИХ НААДАМ  нэрээр жил бүр  зохион байгуулна.

   Жил бүр хүүхдүүдийн дунд зохион байгуулах энэхүү наадамд хүүхдийг урлагийг дэмжигч олон байгууллагуудтай хамтарч ажиллах бөгөөд энэ нь гадаадын дууг сурталчилахаас илүү хүүхэд багачууддаа монгол дуугаа эхлээд сурч, үндэсний бахархалыг төрүүлэх Монгол хүүхдийн шинэ дууг төрүүлэх зорилготой аж. Энэ удаагийн уралдааны шүүгчээр Ардын Жүжигчин Д.Самбуу, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА Д.Ганболд нар  шүүгчээр ажиллах юм. Бүртгэл 11 сарын 1-10 хооронд ҮДБЭЧуулгын тайзан дээр явагдах бөгөөд шагналын сан нь Төрийн банкны 2.000.000 хүртэлх хүүхдийн хадгаламж, Тесо компанийн бүтээгдэхүүний эрхүүд, ҮДБЭЧуулгын  тусгай шагналууд хүлээж байна.


www.URLAG.mn

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.