Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Д.Батбаяр: Хэл аманд орчих вий гээд Солонгос яваагүй
Уртын дуу

Д.Батбаяр: Хэл аманд орчих вий гээд Солонгос яваагүй

Урлаг Урлаг05/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
272145087201311051126-www.mobilenews.mn_copy4445332642013-11-05-13-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Японы нийслэл Токио хотын төвийн дүүрэгт байрлалтай оффисын зориулалт бүхий 10 давхар барилгыг Монголын "Авар" компани худалдан авсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард дуулиан тарьсан.

Харин Токио дахь Солонгос иргэдийн холбооны байрны дуудлага худалдааг тойрсон шуугиан одоо болтол намжаагүй л байна. Хэдийгээр Монголын “Авар” компани дуудлага худалдаанд ялсан ч Токио хотын  шүүхээс байрны эрхийг тус компанид шилжүүлээгүй, нам жим болоод байгаа гэнэ.

Харин Японы хэвлэл мэдээллийнхэн Солонгос иргэдийн холбооны байрны хувь заяа хэрхэн эргэх талаар сурвалжилсаар буй. Японы сэтгүүлч Кёкүшюүзан Д.Батбаяраас ярилцлага авчээ.

Түүнээс Монголын “Авар” гэх компанийн захирал Ч.Эрдэнбат нь Японы сумо бөхчүүдтэй холбоотой гэх мэдээлэл гарсан та холбоотой юу хэмээн асуухад: "Үнэхээр худалдаж авч болж байгаа юм уу гэж их гайхсан. Ямар ч мөнгөгүй компани дуудлага худалдаанд яллаа ч гэсэн мөнгө яаж цуглуулах юм бол ойлгохгүй л байна. Хэл аманд орчих вий гээд Ерөнхийлөгчтэй хамт Хойд Солонгос явах байснаа ч больсон. Асашёорюү ч дуудлага худалдаанд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн. Манай бөхчүүд барилдаад явж байгаа болохоос энд тэнд мөнгө гаргаад явж байдаг улсууд биш. Соёл, урлагийн харилцааны ажлаар хэд хэдэн удаа Хойд Солонгост очиж байсан. Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд хүнсний тусламж үзүүлэх, ажиллах хүч авах гээд Хойд Солонгосыг дэмжиж туслах ёстой гэж боддог. Монголд ажлын хүч их хэрэгтэй байгаа" гэснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Дээрх мэдээлэл анх Япон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэсэн юм. Тэр үеэр их аварга Д.Дагвадорж, түүний ах өдгөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нартай хамаатан садны холбоотой мөн монголын сумо бөхчүүд энэ дуудлага худалдаанд оролцсон байх гэсэн мэдээлэл ч гарч байсан удаатай. Ямартаа ч уг байрыг худалдан авахад Монголын сумо бөхчүүдээс нэгэн ч оролцоогүй гэдгээ мэдэгдсээр байна.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.