Дуучин Лэди Гага сонин содон үйлдэл, этгээд хувцаслалт, чадалтай хоолойгоороо ялгардаг нэгэн. Түүний фенүүддээ барих ээлжит гэнэтийн бэлэг ирэх 2015 онд задрах нь ээ.
Лэди Гагагийн гэнэтийн бэлэг нь сансараас шүтэн бишрэгчиддээ ая дуугаа өргөн мэндчилэх явдал гэнэ. Тэрээр сансарын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанитай хамтран задгай сансарт хөөрч буй хөлөгт дуу дуулах аж. Энэхүү арга хэмжээ ирэх 2015 онд Америкийн Шинэ Мексико мужид зохиогдох “Zero G Colonу” хөгжмийн наадмын хүрээнд зохион байгуулагдах гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн жил Канадын сансарын нисэгч Крис Хэдфилд олон улсын сансарын станцид гитартай дуу дуулж байсан юм.
Сонирхуулахад гурван өдөр үргэлжлэх “Zero G Colonу” хөгжмийн наадам нь орчин үеийн өндөр чадалтай шинэ техник хэрэгслийг ашиглахаараа бусдаас онцлог байх аж.
www.URLAG.mn