Өчигдөр 15:00 цагт Тэнгис кино театрт “ХӨЛТРӨГ” уран сайхны киноны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийлээ.
SB picture, Logic film-ийн хамтран бүтээсэн “Хөлтрөг” киноны ерөнхий продюссероор “Лаки Лайф” ХХК-ий захирал А.Энхбаяр, ерөнхий найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, Ерөнхий зураглаачаар Э.Нэргүй. Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат /Аптан ураг хамтлагийн/, Т.Түмэнхүү, Зургийн дарга МУСТА Н.Батбилэг, Туслах найруулагч О.Батнасан, Асисент найруулагч Бямбажаргал, Туслах зураач Б.Мөнхжин, Э.Нямсүрэн, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам, Дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмид, Эвлүүлэгч Э.Анхжаргал, менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.
Тус киноны гол дүрд Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа, бяцхан охины дүрд Н.Ирмүүн, хүүгийн дүрд Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг МУСТА "Татар" хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай дуулсан юм.
Нээлтийн үеэр уг киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Долгор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Мөн туслах найруулагч О.Батнасан Монголын залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар" медалиар энгэрээ мялаалаа.
"Хөлтрөг" уран сайхны киногоор дамжуулан үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, энэ бэлгийг хайрлах нь хүний амьдралын хамгийн эрхэм чухал зүйл юм гэдгийг анхааруулж, өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах апдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар үзүүлсэн бөгөөд хойч үеийнхэндээ ийм алдаа гаргахаас сэрэмжилж, амьдралдаа зөв сонголт хийн ухаантай амьдрахыг киноны үйл явдлаар харуулдаг. Киноны үйл явдал нэг өдер шөнийн 24 цагийн дотор үргэлжилж, сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөдөг гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа билээ.
Ингээд аймшиг, эмгэнэл, хайр энэ бүгдийг харуулсан энэхүү гайхалтай киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна.
www.URLAG.mn