Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оддын дайн” киноны 7-р хэсэг нээлтээ хийнэ
Нийгэм

“Оддын дайн” киноны 7-р хэсэг нээлтээ хийнэ

Урлаг Урлаг11/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
star_wars_episode_vii_banner_2015_by_darthtemoc-d5jqjrc9535388742013-11-11-09-55[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Лукасфилм, Дисней студиэс “Оддын дайн” киноны 7-р хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 18-нд нээлтээ хийхийг зарлалаа.

Дисней студийн захирал Алан Хорн “Та бүхэндээ киноныхоо нээлтийг зарлаж байгаадаа маш их баяртай байна. Бид маш гайхалтай, содон кино хийх болно” хэмээн ярьжээ . Харин киноны зураг авалтаа энэ хавар Лондонд эхлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн ганц 7-р хэсэг биш 8, 9-р хэсгийг ч шуурхай хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Шинжлэх ухаан, уран зөгнөлт кинон дээр дагнан ажилладаг найруулагч Ж.Ж.Абрамс 2015 онд нээлтээ хийх “Оддын дайн” цувралын долдугаар ангийг найруулахаар болжээ. Мөн киноны зохиолыг “Оскар”-ын шагналт зохиолч Майкл Арнд бичиж байгаа гэнэ. Киног бүтээж буй продакшныхан найруулагчаа олоход амаргүй байсныг нуугаагүй юм.

“Дисней” компанийн удирдлагууд Стивен Спилберг, Бред Бирд зэрэг алдарт найруулагчид санал тавьсан ч ажиллахаас татгалзсан хариу өгчээ. Эцэст нь Ж.Ж.Абрамст санал тавихад хүлээж авсан байна. “Лукас фильм” компанийн ерөнхийлөгч асан Кэтлин Кеннеди “Энэ бүтээлийг Абрамс найруулах болсонд баяртай байна. Тэр бол сайн найруулагч. Түүнд “Оддын дайн” киноны шинэ ангийг найруулах авьяас чадвар хангалттай бий гэдэгт итгэж байна” хэмээжээ. Харин Ж.Ж.Абрамс “Ж.Лукас бол миний баатар. Түүний найруулсан киног бага байхаасаа л үздэг байсан. Ийм алдартай хүний найруулсан киноны дараагийн ангийг бүтээнэ гэдэг миний хувьд бахархал” хэмээсэн юм. Дашрамд сонирхуулахад, “Лукас фильм” “Оддын дайн” киноны хоёр, гуравдугаар цувралыг 3D-гээр хүргэхээр ажиллаж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.