Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Польшийн кино өдөрлөг зохион байгуулагдана
Нийгэм

Польшийн кино өдөрлөг зохион байгуулагдана

Урлаг Урлаг11/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2[2]3129555612013-11-11-20-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Польшийн кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болох юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцоно. 

   Тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн нийт зургаан бүтээлийг үзүүлэх юм. Эдгээр бүтээлүүд нь Польш улсад  төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг бүтээлүүдийг гарах юм. Тухайлбал, “Түнэр харанхуйд” 2011, дайны эмгэнэлт, 145 мин. Найруулагч Агнешка Холланд,  “Тээрэм ба загалмай” 2011, түүхэн, 85 мин. Найруулагч Лех Маевски,  “Дуудлагын охид” 2011, эмгэнэлт, 95 мин. Найруулагч Алгожата Шумовска,  “Сарнай” 2011, эмгэнэлт, 94 мин. Найруулагч Войчех Смажовск,  “Сохор номин” 2011, триллер, 104 мин. Найруулагч Рафаэль Левандовски,  “Зууны луйвар-80 саяын хэрэг” 2011, түүхэн криминал, 100 мин. Найруулагч Вальдемар Кжистек зэрэг уран уран бүтээлчдийн дэлгэцийн шилдэг бүтээлүүд гарах юм. 

Бэтгэсэн: Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026

Синтия Никсон Мирандагийн дүрээ өмөөрч, “And Just Like That” цувралын талаар ярьжээ

03/11/2026

Тимбалэнд хуучин менежерүүдээ 15 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутган шүүхэд өгчээ

03/11/2026

ФОТО: “CFDA Fashion Awards 2026” улаан хивсний ёслолоос

03/11/2026

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.