Монголын рок попынхны дунд ур чадвар чансаагаараа номер нэг гэгддэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий энэ сарын 1-2-нд бүрэн хэмжээний амьд тоглолтоо толилуулсан билээ.
Тоглолтонд өөрийн зохиосон үе үеийн сонсогчдын сонсох дуртай хит дуу болсон Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан”, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Чи минь”, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай гэхээсээ өмнө”, “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг” , “3 охин”, “Никитон” хамтлагт зориулж хийсэн шинэ дуунууд нь эгшиглэсэн юм.Та бүхэндээ түүний хувийн фото зургийн сангаас хүргэж байна.
www.URLAG.mn