Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын Үндэсний Археологийн Музей”-г байгуулах зураг төслийн уралдаан эхэллээ
Нийгэм

“Монголын Үндэсний Археологийн Музей”-г байгуулах зураг төслийн уралдаан эхэллээ

Урлаг Урлаг13/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC0825712854418942013-11-13-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ССАЖЯамны зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын Үндэсний Археологийн Музей”-г  байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс ССАЖЯам тус музейн барилга, байгууламжийн макет, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдаан зарласан байна.

Энэхүү уралдаан нь ССАЖЯамнаас музейн эскиз зураг гаргах уралдааны эхнийх нь бөгөөд энэ ондоо багтаан Дүрслэх Урлагийн шинэ музей, Байгалийн Түүхийн Музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцийг бэлэн болгож эскиз уралдаан зарлах юм.

Яамнаас хагас жилийн хугацаанд “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцийг англи, монгол хэлээр гаргасан байна. Уг концепцийн хүрээнд археологийн музейнд зургаан танхим бүхий үзмэрүүд байрлах хэсэг шаардлагатай байгаа аж.

Үүнд:

1. Чулуун зэвсгийн үеийн үзмэр
2. Хүрэл зэвсгийн үеийн үзмэр
3. Төмөр зэвсгийн түрүү үеийн үзмэр
4. Хүннүгийн үеийн үзмэр
5. Уйгурын үеийн үзмэр
6. Эзэнт гүрний үеийн үзмэрийн танхим тус тус байрлах аж.

Уралдаан арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ялагчийг тодруулах бөгөөд  I байр 3 сая төгрөг, II байр 2 сая төгрөг, III байр 1 сая төгрөгийн шагналтай юм.

Шалгарсан бүтээлийг мэргэжлийн зураг төслийн багт хүлээлгэн өгөх бөгөөд шагналт байруудаас бусад зохиогчид хүсвэл бүтээлээ буцаан авч болох гэнэ.

ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл "Хаана ч дэлгэгдэж чаддаггүй олон сайхан үзмэрүүд манайд байдаг. Гэтэл үүнийгээ бид музейн зориулалттай бус жирийн нэгэн гурван давхар байшинд аваачаад тавчихаж болохгүй юм. Тухайн үзмэртээ тохирсон байгууламж, гэрэлтүүлэг, тайз тавцан байснаар жинхэнэ утгаараа музейн үйл ажиллагаа явагдах ёстой. Мөн зураг төсөлгүй бол улсын төсвөөс мөнгө хувиарлах боломжгүй байдаг бөгөөд музейтэй болохын тулд бидэнд зураг төсөл, эскиз гаргах шаардлагатай байгаа юм. Тиймээс уралдааны тусламжтайгаар энэ ондоо багтаад эскизээ гаргаж ирэх оны төсөвт барилгынхаа үнэ өртөгийг шингээж оруулах бололцоотой болох юм" гэсэн юм.

Тус музейд сан хөмрөг нь дүүрсэн Үндэсний түүхийн музейгээс, Монголын ШУА-ын Архелогийн хүрээлэнгийн дэргэд судлагдчихсан, музейд хүлээлгэж өгөхөд бэлэн үзмэрүүдийг, агуулахад хадгалагдаж байгаа олон тооны үзмэрүүдийг байршуулах гэнэ.

Уралдаанд оролцохыг хүсэгчид ССАЖЯамны 307 тоотод материалаа ирүүлнэ үү.

Харилцах утас: 88101818, 310068

Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл, “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцийг англи, монгол хэлээр ССАЖЯамны цахим хуудаснаас авч болно.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.