Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Америкийн спортын кино наадмаас “Ганцхан оноо” кино Гран При шагнал хүртлээ

Америкийн спортын кино наадмаас “Ганцхан оноо” кино Гран При шагнал хүртлээ

Урлаг Урлаг14/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
826c9e0964e5301dbig1285510222013-11-14-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Японы хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 12-нд Америкийн Лос Анжелест болсон Спортын киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд тэргүүн байрын Гран При шагнал хүртлээ.

Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “All sports film festival”-д нийт 33 орны бүтээл өрсөлдсөн байна.  Наадмын шүүгчдэд  “Ганцхан оноо” киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлсэн, спортоор дамжуулан гадаад орны залуус хэрхэн анд найз болж байгааг харуулсан нь ихэд үнэлэгджээ.

“All sports film festival” нь Америкт ганцхан байдаг спортын кино наадам бөгөөд жил бүр олимпийн аварга, медальтнууд зочноор уригддаг нэр хүндтэй наадам юм. Спортын киноны наадам учраас шагнал нь мэргэжлийн боксын аваргын бүс шиг хийгдсэн байдаг.

Монгол-Япон улсууд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан бүтээсэн “Ганцхан оноо” уран сайхны кино энэ жил зургадугаар сарын 15-нд Токиод, 28-нд Улаанбаатарт нээлтээ хийсэн юм. Кинонд Япон талаас Ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, Такэ Масахарү, Монголын талаас  найруулагч Д.Энхбаяр нар ажилласан бөгөөд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ С.Сарантуяа, МУСТА С.Өлзийхүү нар тоглосон билээ.

Бейсболын спортын тухай өгүүлэх энэхүү киног Японы Бейсболын үндэсний холбооноос  ард түмэндээ хандан киног үзэх уриалга гаргажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.