Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Япон киноны өдрүүд” -ээр шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзээрэй
Нийгэм

“Япон киноны өдрүүд” -ээр шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзээрэй

Урлаг Урлаг15/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images3182660842013-11-15-11-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

7 дахь удаагийн "Япон киноны өдрүүд"-ийг 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулна. Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног "Өргөө 2" кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Кинонууд:

2013.11.18-ны өдөр Нээлтийн арга хэмжээ(16:50-17:00) "Бурханы өвчтөний тэмдэглэл" (In his chart)

2013.11.19-ний өдөр "Олон өнгө" (Colorful)

2013.11.20-ны өдөр "Ширээний теннис халуун рашаан" (ping pong bath station)

2013.11.21-ний өдөр "HANAMIZUKI Та хоёрын хайр зуун жил цэцэглээсэй"

2013.11.22-ны өдөр "Салхи хүчтэй салхилж байна" (Feel the Wind)

Тайтгарал (Cure-1997, 115 мин)
Нэгэн биеэ үнэлэгчийн амийг хэрцгийгээр хороосон хэрэг гарсан дуудлагаар цагдаагийн мөрдөгч Такабе хэргийн газар ирж бусад хэргүүдтэй төстэй болох шинж тэмгүүдийг анзаарна. Хэрэг бүрт өөр өөр алуурчин холбогдон баривчлагддаг ч хохирогч бүрийн бие дээр “Х” тэмдэгийг үлдээдэг байж. Хэргийг мөрдөх явцад, Такабе болон түүний сэтгэлзүйч анд Сакүма нар анагаахын сургуульд сурч байсан Мамия хэмээх нэгэн залууг олж тогтоон, түүний нөлөө хэрэг бүрт байгааг илрүүлнэ. Учир бүтүүлэг энэ хэрэг хэрхэн шийдэгдэх, мөн оюутан байхад нь Мамиятай юу тохиолдсон тухай уг кононоос олж мэдэх болно.

Токио цамхаг: Ээж, би, заримдаа аав (Tokyo tower-Mom & me, and sometimes dad – 2007, 142 мин)

Лили Фрэнки нэрээр алдаршсан Масая Накагавагийн нэрт зохиолын дагуу бүтээсэн энэхүү кинонд Масая хэмээх залуугийн амьдралын тухай өгүүлнэ. Бага насанд нь эцэг, эх нь салан тусгаарлаж, Масая зугаа цэнгэлээр дүүрэн хөнгөн амьдралыг сонгоно. Харин нэгэн өдөр түүнд ухаарал ирж, Мизүэ хэмээх найз бүсгүйтэй болж, улмаар өөрийн өвчтэй ээжийгээ Токиод авчран насан эцэслэх хүртэл нь халамжилна. Масаягийн бага насны дурсамж, баяр хөөр, зовлон шаналалаар дүүрэн амьдралынх нь сэтгэл хөдлөм мөчүүдийг энэ киноноос олж үзэх болно.

Нар тусах мод буюу хайрын дөл (Embers-2004, 121 мин)-Насанд хүрэгчдэд
Баримтат кино бүтээдэг компаний тэргүүн Го нэгэн киноны гол баатар болох сэлмийн дарханыд очихоор 25 жилийн дараа Канагава мужийг зорино. Гэвч нас нь өндөр болсон дархан өрөнд баригдаж, бие нь муудан хэвтэрт оржээ. Дарханы охин болох Чигиритэй уулзахад бага насны дурсамжууд сэтгэлд нь сэргэж, түүнтэй ойртохын тулд Го гэр бүлийнх нь өрийг төлөх шийдвэр гаргаж, улмаар Го, Чигири хоёр дотно харилцаатай болно. Харин Го хорт хавдраар өвчилсөн тул хос хоёр үлдсэн цаг хугацааг бие сэтгэлээрээ хамт өнгөрүүлэхийг хичээж, хамтдаа хөгшин царс модны доор насан эцэслэхээ тангараглана.

Күү-тэй өнгөрүүлсэн зуны өдрүүд (Summer days with Coo – 2007, 138 мин) – Анимэ
Күү бол “каппа” буюу тавган хэлбэртэй эрүү бүхий бяцхан хоёр нутагтан амьтан бөгөөд Эдогийн ойролцоох нэгэн намагт амьдардаг. Газар хөдлөлтийн үеэр аавыг нь хөнөөсөн нэгэн самурайаас зугатан явсан Күү ангалд унан амьдаараа булшлагдана. Олон зуун жилийн хойно, Үэхара Коичи хэмээх хүү Күүгийн хатсан биеийг олж гэртээ авчран амь оруулна. Удалгүй тэрээр ер бусын эрч хүчээ эргүүлэн авч, каппагийн тухай олон домогтой Тоно хотод Коичигийн хамтаар ирнэ. Хэдийгээр Күүг хүний нүднээс далдлахыг хүссэн ч, хүмүүс түүний тухай олж мэдэх ба олны хүсэлт шахалтаар нэгэн ярилцлагт шоуд орох болно. Шоуны үеэр болон дараа нь юү болох тухай энэ сонирхолтой анимэгээс олж үзээрэй.

Миёригийн ой (Miyori in the sacred forest-2007, 116 мин)-Анимэ
Миёри аав ээжинхээ хамт хөдөө амьдрах эмээ, өвөөгийндөө очино. Гэвч аав ээж нь хоорондоо хэрэлдэн, ажилдаа хэт их анхаарч, Миёри алга болсоныг ч үл мэднэ. Миёри нэгэн интоорын модон доор бяцхан бамбаруушаар тоглож байтал модон дахь эм сүнс, энэ ой Миёригийнх болохыг хэлнэ. 10 жилийн дараа Миёригийн аав, ээж нь салж, хэдийгээр Токиод үлдэх хүсэлтэй байсан ч аав нь түүнийг өвөө, эмээтэйгээ амьдрахаар авчирна. Хөдөө амьдрахаар ирснээс хойш Миёритай ер бусын адал явдлууд тохиолдох ба шидэт ойн асран хамгаалагч болж, тосгоноо усанд автах аюулаас аварна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.