Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улаанбаатар хотноо Европын Холбооны кино өдөрлөг эхэллээ
Уртын дуу

Улаанбаатар хотноо Европын Холбооны кино өдөрлөг эхэллээ

Урлаг Урлаг16/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2fddb23565d4c868big9221516992013-11-16-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 17-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон Глоб интернэшл төвтэй хамтран зохион байгуулж байна.

Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилт гаргасан нэг киногоор оролцож Европын улсуудын кино урлагын онцлог, дэвшилтэт талуудыг үзүүлэхийг зорьсон юм.

Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад Элчин сайдын яамтай,мөн Монгол улстай эдийн засаг, улс төр, урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын кино сонгон үзэгчдэд толилуулна.

Кино өдөрлөг 11 дүгээр сарын 17-ны 17 цагт Блакс Бокс театрт ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ хийнэ.

Кино өдөрлөгийн нээлтийн ёслолын хүндэт зочноор ЕХ-ны Ерөнхийлөгч Ж.М. Баррозо хүрэлцэн ирж байгаа нь энэ үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа юм.

ЕХ-ны Ерөнхийлөгч Ж. М. Баррозо ‘Европын кино өдөрлөг нь ЕХ-ны улсууд, Монгол соёл урлаг, үнэт зүйлс болон улсын ард түмнийг нэгтгэж байна. Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас ард түмний нэгдэл нь илүү чухал” гэж хэлжээ.

Кино өдөрлөгөөр гарах кинонууд үнэ төлбөргүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99059161 утсаар холбогдож авна уу.

Үзвэрийн Хуваарь

2013.11.17 Ням Гариг

17:00 – УБ Лам (Латв)зевхвн урилгаар 19:30 – Иргэн Хавел (Чех)

22:00 – Чаддаг юм бол гүй (Герман)

2013.11.18 Даваа Гариг

18:00 – Сүүлийн Аялгуу (Унгар)

         20:30 – Хөтөч (Грек)

2013.11.19 Мягмар Гариг

18:00 – Үл харагдах орчин (Люксембург) 20:30 – Чи бас би (Франц)

         22:30 – Мөөг түүсэн нь (Эстон)

2013.11.20 Лхагва Гариг

18:00 – Хэнриетэ эдлэн (Австри)

20:30 – Төсөөлөл (Польш)

22:30 – Хайр ба уур хилэн (Дани)

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.