Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Араараа тавиулсан одод
Уртын дуу

Араараа тавиулсан одод

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5d515d80cf874b50big9314630382013-11-18-11-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Кристен Тьюарт, Роберт Паттинсон

Бүх араар тавилтуудаас хамгийн дуулиантай нь. Кристен Стьюарт “Цасан цагаан ба Анчин” кинонд тоглож байхдаа найруулагч Руперт Сандерстай учир ургуулсан нь баригдаж, хэвлэлүүдийн бай болж байлаа. Ингэснээр өсвөр насны охид хүүхнүүдэд царайлаг Роберт Паттинсоны араас гүйх боломж гарчээ. Гэхдээ дуулиант хос араар тавилтыг уучилж, эргэн нийлсэн нь бүр ч их дуулиан дэгдээж байв.

Катарин МакФий, Майкл Моррис

Тэдний явдлыг хэлэх үгээ олж ядсан хэвлэлүүд “Юу ч гэх вэ дээ” хэмээн тэмдэглэж байсан юм. К.МакФий саяхан Смэш киноны наруулагч Майкл Морристой үнсэлцэж байгаад паппарациудын дуранд өртжээ.

Эштон Катчер, Дэми Мур

Идэр залуухан жүжигчин Эштон Катчер 50 настай хөгшин Дэми Муртай дэр нэгтгэж шуугианы эздээр тодорч байлаа. Тэд гэрлэсэн ч ердөө долоохон сар хамт амьдраад Эштон эхнэрээ залуу бүсгүйгээр сольж дахиад л бөөн дуулиан дэгдээж орхив. Э.Катчерийн Сара Леал хэмээх бүсгүйтэй хөтлөлцөөд явж байгаа зургийг хэвлэлүүд ил болгосноор хөгшин залуу хоёр салжээ.

Билл Клинтон, Моника Левинский

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон төрийн жолоо атгаж байхдаа өөрийнхөө нарийн бичиг эмэгтэй Моника Левинскийтэй учир ургуулсан нь илэрч нүүрээ хийх газаргүй болж байлаа. Хэдийгээр тэд бэлгийн харилцаатай байгаагүй гэдэг ч үнэн болохыг нь баталж чадаагүй юм.

Арнольд Шварцнеггер, Мариа Шривер

Алдарт жүжигчин, Калифорни мужийн экс захирагч Терминатор эхнэрээ араар нь тавьж 50 настай гэрийн үйлчлэгч Милдред Баенатай явалдаж, бүр хүүхэдтэй болсон нь хэт хожуу илэрсэн.

Тайгер Вүүдс, Элин Нордегрен

Чансаагаа дэлхийд нэгт ордог гольфийн тамирчин домогт Тайгер Вүүдс байдаг л нэг бүсгүйд нууцаар сэтгэл алдарч явжээ.

ЛиАнн Раймс, Эдди Сибриан

“Лайфтайм” кинонд хамтран ажиллаж байсан Эдди, ЛиАнн нар бас л хайр сэтгэлийн холбоотой болж, гэр бүлээсээ салж, нэг гэрт дэр нэгтгэж байлаа. Тэд одоо ч гэсэн гал халуухнаараа байдаг учраас байнга хэвлэлийнхний хараанд өртсөөр л…

Брэд Питт, Анжелина Жоли, Женнифер Анистон

Холливуудын булчинлаг залуусын нэг Брэд Питт хамгийн сайхан хүүхнүүдийн нэг Женнифер Анистонтой гэр бүл байхдаа эхнэрээ хуурсаар Анжелина Жолитой гэрлэж байлаа. Бранжелина гэгдэх болсон алдарт хоёр анх “Смитийнхэн” кинонд хамтран тоглосноор учиртай болж байжээ.

Жесси Жэймс, Сандра Буллок

Холливуудын хамгийн жаргалтай гэр бүлд тооцогддог байсан тэд бас л нэг өдөр гэнэт хоёр тийшээ болжээ. Жэймс эхнэрээсээ салахаасаа өмнө загвар өмсөгч Мишелл “Бомбшелл” МакГитэй удаан хугацаанд дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Элизабет Харли, Хью Грант

Алдартнуудын хамгийн эртний хууралт, араар тавилтын нэгд Хью Грантын явдал ордог аж. Ноттинг Хилл киногоор нэр алдрын оргилд хүрч, олон сая бүсгүйчүүдийн сэтгэлийг булааж явсан тэрбээр 1995 онд Холливуудын Дивайн Браун хэмээх биеэ үнэлэгч дээр байнга очиж, эхнэрээ араар нь тавьдаг байсан нь илэрчээ. Гэхдээ Хью Грант гэр бүлээ бодон биеэ үнэлэгчээс тэр даруйдаа зайгаа барьсан гэдэг.

Эх сурвалж:shogt.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.