Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гээсэн хайраа аваарай” шоу драм үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа
Нийгэм

“Гээсэн хайраа аваарай” шоу драм үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа

Урлаг Урлаг19/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1184853_512424402176066_342506201_n4470305812013-11-19-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Мөрөөдлийн театр”-ын  уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр 11 сарын 20-29-ыг хүртэл ердөө 10 хоног дахин тоглохоор болсон байна. Шоу драм Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдоно.

Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд  эхний хэсэгт Оросын зохиолч Глобины “Хонгорхон ижий минь” зохиолоос сэдэвлэсэн нэг цагийн хугацаатай жүжгийг тоглох юм. Харин үлдсэн хоёр нь тус бүр 30 минутын хошин шогийн номер гэнэ.

Энэ тоглолтын талаар  тус театрын жүжигчин, МУСТА Г.Алтаншагайгаас тодруулахад “Тоглолтын эхлэл маш сонирхолтой болно. Учир нь урьд  хэзээ ч, аль ч тоглолтод тавигдаж  байгаагүй элементүүдийг бодож олсон юм. Мөн ямар ч тоглолтын үеэр харагдаж байгаагүй сюрпризийг бас бэлдсэн байгаа. Тоглолтын тайз, хувцас гээд бүх зүйл дээр дэвшилтэт технологи ашигласан.  Гэрэл аппаратур бас сүүлийн үед залуусыг байлдан дагуулж байгаа лазер шоу гээд энэ бүгдийг хослуулсан шоугаа дахин тоглох болсондоо баяртай байна  Нэг л сюрпризийг задлахад  яг тайзан дээр Монголын уран сайхны кинонуудын төгсгөлийн хэсгийг өөрчилж  энэ кино ингэж төгссөн бол гэсэн уран фантаазыг бий болгож  аз жаргалтайгаар төгсгөж байгаа” гэв.

Энэ удаагийн шоу тоглолтонд “Мөрөөдлийн теат”-рын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа бөгөөд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглох аж. Мөн тус шоу драмын ерөнхий найруулагчаар  СТА,  бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа бол тайз заслыг зураач н.Баярмагнай хийжээ.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.