Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дэлхийн нэг өдөр” номын нээлт “Улс тунхагласны баяр”–ын өдөр болно
Нийгэм

“Дэлхийн нэг өдөр” номын нээлт “Улс тунхагласны баяр”–ын өдөр болно

Урлаг Урлаг20/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4rk65tedlnvbng21ffspffio503749823142013-11-20-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Монгол Бадарчин" төсөлийг Амай нэрээр алдаршсан DJ, аялагч Д.Золбаяр 2005 оны арваннэгдүгээр сарын 4-нд эхэлсэн. Одоогийн байдлаар 2000 гаруй өдөрийг хүний нутагт судалгаа хийж өнгөрөөн гурван боть номоо олон нийтэд хүргээд байгаа юм. Харин тэрбээр энэ удаад энэ сарын 26 буюу “Улс тунхагласны баяр”-аар Баянгол зочид буудлын зааланд дөрөв дэх боть болох "Дэлхийн Нэг Өдөр" номоо албан ёсоор танилцуулахаар болжээ.

тэрбээр “Байгалийн гайхамшигт үзэгдлүүд, хүн төрөлхтний 76 улс үндэстний ХХI-р зууны эхэн үеийн амьдрал, соёл, шашиныг харуулсан фото ном олон үед үнэ цэнэ, ач холбогдлоо алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Цаг агаарын болон цаг хугацааны нөлөөнд өөрчлөгдөх энэ үеийн амьдралын талаар үзүүлэх фото зургийн альбом маань хойч үед үлдээж, Монгол хүний нүдээр дэлхийг харуулсан ном гадаадын уншигчдын хүртээл болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн шинэ номынхоо тухай бичжээ.

"Дэлхийн нэг өдөр" ном нь түүний аяллын туршид цуглуулсан бүх зургуудаас шилж, сэдэв сэдвээр нь ангилсан олон зуун сонирхолтой зурагтай, гайхамшигтай альбом болж байгаа гэнэ. Мөн хуудас эргүүлэх төдийн өөр өөр соёл иргэншилтэй танилцах, суралцах, сайхан зураг үзэж таашаал авах бүтээл болсныг онцолсон юм.

Тэрбээр олон нийтэд уг шинэ номоо хүргэхээсээ өмнө түүний уран бүтээлийг хүндэлдэг, цуглуулдаг, аяллын хамгийн сонирхолтой түүхүүдээс биечлэн сонсох хүсэлтэй байгаа дотны хүмүүстээ зориулаад энэхүү уулзалтыг зохион байгуулахаар, урилга илгээж байгаа аж.

Уг уулзалтанд ирсэн хэн бүхэн зохиогчоор нь шинэ номыг тайлбарлуулж, хамгийн сонирхолтой адал явдлуудыг нь сонсох нь ээ. Уулзалтын тасалбар 20 мянган төгрөг байх бөгөөд үүнд нэг ном багтжээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.