Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Яруу найргийн жааз үдэш”-т саатаарай
Нийгэм

“Яруу найргийн жааз үдэш”-т саатаарай

Урлаг Урлаг20/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
199147455d3d6523big6072945022013-11-20-12-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Одоо ч  их хотын залуус зөвхөн “Баасан ахын төрсөн өдөр” гэлтгүй өдөр болгон шоуддаг болсон. Тэгэхгүй гээд яалтай ч билээ дээ яг үнэндээ залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар хэд байгаа билээ дээ. Манайхан ч тэгээд гадаад нэр томьёонд дуртай гэж жигтэйхэн. Энэ ч парти, тэр ч парти гэнэ.

Тэгвэл  яруу найраг, жааз хөгжим сонирхдог залууст нэг баяртай мэдээ дуулгахад  энэ сарын 24-ний ням гарагт “Яруу найргийн жааз үдэш” болох гэж байна. Энэхүү арга хэмжээг Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэм, “Их талын жааз” ТББ, Монголын Үндэсний Эх орон телевиз хамтран зохион байгуулах юм.

Их хотын хэмнэл амьдралыг урлагаар төсөөлбөл тэр нь гарцаагүй жааз хөгжим, Нэн шинэ шинэ үеийн яруу найраг байх ёстой гэж үзсэн учраас  энэ үдшийг яруу найраг, жааз хөгжим сонирхогчдод зориулж санаачилсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирсэн хүн бүр жааз хөгжим, яруу найргийн нууцлаг увидасыг мэдрэх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амалж байна.

Онцолж хэлэхэд энэ үдэш унших бүх шүлэг жааз хөгжимтэй хорших аж. Үдэшлэгийн хөгжим, дуугаралтыг мэргэжлийн хөгжимчид эгшиглүүлж, Kush and Ouyka, дуучин Э.Оюундарь, “Оршихуй” хамтлаг уран бүтээлээ хүргэх юм байна.

Мөн МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга зохиолч Ц.Буянзаяа, СГЗ, яруу найрагч Г.Аюурзана, “Болор цом” яруу наадмын тэргүүн шагналт, модернист Б.Галсансүх, 1990-ээд оны Монголын утга зохиолын төлөөлөл гэгддэг “Хүрээ хөвгүүд” бүлгэм оролцох аж.

Энэхүү үйл ажиллагаа нь "Шинэ үнэр" бүлгэмийн дөрвөн жилийн ойн төрсөн өдрийн хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм. Тасалбарын үнэ 5000 төгрөг. Суудлын тоо хязгаартай гэсэн шүү.

Т.Жанерке

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.