Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн кино зохиолын уралдаан шилдгүүдээ тодрууллаа
Нийгэм

Хүүхдийн кино зохиолын уралдаан шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг21/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8eb7ce9336666c5aoriginal5265665472013-07-15-11-00[www.urlag.mn]6893217662013-11-21-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ССАЖЯ “Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах” уралдааныг өнгөрсөн долдугаар сард олон нийтийн дунд нээлттэй зарласан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн зарласан энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт олон ангит хүүхэлдэйн киноны зохиолын төрлөөр 15, бүрэн хэмжээний хүүхдийн уран сайхны кино зохиолын төрлөөр 26 бүтээл ирсэн юм.

Уралдааны дүнг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөл уралдааны удирдамж, болзлын дагуу 3 үе шатаар шалгаруулж дүнг гаргаад байна. Үүнд:

Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр:

Тэргүүн байр-Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”,

Дэд байр-Б.Анармаагийн зохиол “Нарны бэлэг”,

Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр

Тэргүүн байр- Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”,

Дэд байр- С.Ангарагийн “Итгэл” зохиол тус тус шалгарлаа.

Уралдааны болзлын дагуу шагналт байранд шалгарсан бүтээл тус бүрт 3-5 сая төгрөгний шагнал гардуулна

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Крис Пратт “Paramount”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

21/11/2026

Жон До Ён Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурийн талаар ярьжээ

21/11/2026

Монголын 11 сургуулийн 55 сурагч Кембрижийн олон улсын шагнал хүртлээ

21/11/2026

О.Хүрэлбаатарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

21/11/2026

Үхэр чулуутын хөндийн хүн чулуу

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.