Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Хөтлөгч бүсгүйд шагналын хур буулаа
Роман, Тууж

Хөтлөгч бүсгүйд шагналын хур буулаа

Урлаг Урлаг21/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1421478_413433088783742_28374918_n_copy4245733672013-11-21-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2013” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил эх орноо төлөөлөн “Ийгл” телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 70 гаруй орны үзэсгэлэнт охидтой өрсөлдсөн байна. Ижил төрлийн уралдаануудаас цар хүрээ, чансаагаараа дээгүүрт бичигддэг тус тэмцээн ялагчдаа 30 мянган ам.долларын бэлэн мөнгө, бүтэн нэг жилийн хугацаанд Шинэ Зеланд улсад амьдарч, томоохон брендүүдийн нүүр царай болон ажиллах шагналыг олгодог аж.

Олон нийтийн анхаарлыг хэсэг хугацаанд татсан шалгаруулалтын төгсгөлд тэргүүн байрын эзнээр Тонга, хоёрдугаар байранд Бангладеш, гуравдугаарт БНХАУ, удаах байруудад Тайланд, Намибийн гоо бүсгүйчүүд орсон бол Монгол улсын мисс Г.Билгүүн финалын шилдэг 15, “Спортлог мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Нөхөрсөг мисс” номинацуудын тэргүүн байр, түүнчлэн  “Авъяаслаг мисс” номинацид аягатай бүсгүй бүжгээрээ гуравдугаар байранд тус тус орж өндөр амжилт үзүүлжээ.

Мөн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Монгол улсын мисст дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигддэг “Miss Supranational-2014” тэмцээнд оролцож, 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх урилгыг гардуулсан байна. Ийнхүү мэргэжил нэгт сайхан бүсгүйчүүдийнхээ нэр хүнд, гоо үзэсгэлэнг дэлхийн тайзнаа цуурайтуулсан Г.Билгүүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!

www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг зарлалаа

20/07/2025

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ

20/07/2025

Л.Ганболд бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо дэлгэлээ

20/07/2025

1800 жилийн өмнөх язгууртны бунхан Ерөө сумаас олджээ

20/07/2025

Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий 5.3 сая ам.доллароор зарагджээ

19/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.