Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Байгалийн түүхийн музейг шинэчлэн байгуулна
Нийгэм

Байгалийн түүхийн музейг шинэчлэн байгуулна

Урлаг Урлаг22/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
baigaliin_tuuhiin_muzei-middle3926012982013-11-22-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Музейн үзмэрийн улсын тооллого дуусчээ. Бүтэн жилийн турш явсан тооллогоор Байгалийн түүхийн музейд үндсэн 7800, туслах чанартай 3000 гаруй үзмэр буюу нийт 10800 орчим үзмэр бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ олон үзмэр ойрын хэдэн жилдээ олон нийтэд дэлгэгдэх боломжгүй. Учир нь, барилгын ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ.

Байгалийн түүхийн музейн барилга анх 1954 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдаад 1956 онд ашиглалтад оржээ. 1991 оны есдүгээр сарын 30-нд тухайн үеийн Соёл урлагийн хорооны даргын шийдвэрээр Улсын төв музейн байгалийн тасгийг Байгалийн түүхийн музей болгон өргөжүүлснээр одоогийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Гэвч баригдаад 50 гаруй жилийн нүүр үзсэн барилгын яс чанар муудсанаас музейд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ. Ингээд тус музейн барилгыг нурааж, дахин барих шийдвэр гарсны дагуу өнгөрсөн тавдугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон бол 1970-аад онд барьсан гурван давхар өргөтгөл болон 1980-аад онд барьсан үзмэрийн фондын барилгад бүх үзмэрээ хуваан хадгалахаар болсон байна. Эл хоёр барилгыг цаашид ашиглаж болно гэсэн шийдвэрийн дагуу өнгөрсөн зургадугаар сараас үзмэрүүдээ нүүлгэн шилжүүлж, өдгөө 90 гаруй хувьтай явж байгаа гэнэ.  
Музейн барилгын ашиг­лах хугацаа аль хэдийнэ дуус­сан нь ихээхэн хүндрэл уч­руулж байсныг музейн захирал Н.Зоригтбаатар “Му­зейн үзмэрийг ирэх нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд зөөж дуусна. Үзмэрүүд хадгалах дээрх хоёр барилга музейн барилгын 35-40 хувийг эзэлдэг. Харин 60 гаруй хувийг эзэлдэг “А” байр 1954 онд баригдсан юм. 2008 онд улсын тооллого болоход нэг их хэрэг болохгүй давхардсан үзмэр, барилгын чанараас хамаарч муудсан ургамал, шавжны хатаамал зэргийг цөөлсөн. 2400 орчим үзмэр акталсан. Харин 2012 онд актлах үзмэр гараагүй” гэлээ.
Тийм ч учраас ССАЖЯ-наас Байгалийн түүхийн музейг шинэчлэхээр болж, шинэ барилгын зураг төслийн тендер зарлаад буй. Энэ нь, сүүлийн 40 жилийн хугацаанд хийгээгүй алхам гэнэ. Учир нь, энэ хугацаанд Засгийн газрын санхүүжилтээр музейн барилга баригдаагүй аж. Түүгээр ч зогсохгүй хэд хэдэн музейн барилга барихаар төлөвлөн музей бүрт концепци боловсруулж буй.
Байгалийн түүхийн музейн концепцид тусгаснаар нэрийг нь Байгаль, шинжлэх ухааны музей болгон хэмээн өөрчлөхөөр болжээ. Монголчууд таван хошуу малыг эртнээс гаршуулан тэжээж, ашиг шимээр нь амьдралаа залгуулсаар ирсэн ард түмэн. Гэтэл таван хошуу малын үзмэр огт байдаггүйгээр зогсохгүй Улаанбаатарт буур, сарлаг, шар үхэр хараагүй хүүхэд олон бий. Тиймээс таван хошуу мал харуулсан үзмэр хийх гэнэ. Мөн дэлхийд байхгүй хамгийн том уурхай болох Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн үйлдвэр гээд уул уурхай харуулсан үзмэрийг ч хийхээр төлөвлөжээ. Дэлхийн бусад орны Байгалийн түүхийн музейд байгалийн нөөцийг харуулсан тасаг байдаг аж. Тухайлбал нефтийн уурхайг дүрсэлсэн үзмэр зэргийг үзүүлсэн байдаг аж.
Ямартай ч, шинэхэн өнгө төрхтэй музей маань хэзээ ашиглалтад орох нь одоогоор тодорхойгүй. Барилгын зураг төсөл гарсны дараа шаардлагатай хөрөнгө, хугацаа тодорхой болно хэмээн ССАЖЯ-ны Соёлын өвийн газрын дарга Ц.Цэндсүрэн хэлсэн юм.

Б.Цэдэв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.