Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Үд дундын наран
Дуу хөгжим

Үд дундын наран

Урлаг Урлаг05/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэлмэг тэнгэрийн саран дор
Чилээж л сууна даа сэтгэлээ би
Чимх зуурын зүүд хойроо
Чимж л явна даа чамаараа би

Үд дундын наран дор
Үгсэж л үгүйлж л явна даа чамайгаа би
Үймрэх орчлонгийн түмний дунд
Үймэрч л уймарч л явна даа чамтайгаа би

Дахилт:
Хайраараа харцаараа
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө
Зүрхээн жаргааж явья даа би

Нарны голтой насан дор
Нандигнан явна даа хайраа би
Намрын шувууд шиг хоргодоод
Нойрсож л сууна даа чи бид хоёроо

Халуун дулаан сэтгэл дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хожимдож тохиосон учралаа
Хайрлаж л харамлаж явья даа хоёулаа

Дахилт:

Нар сарны ивээл дор
Насны жаргал амтлая даа
Намрын навчистай өдрүүдээ
Наашлуулж л цаашлуулж л дурсья даа

Хонгор сэтгэлийн дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хоног үдрийн дурсамжаа
Холдуулж л ойртуулж л бурсья даа хоёулаа

Дахилт:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025
Дуу хөгжим Урлаг

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

29/10/2025
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

28/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

31/10/2025

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хожимдсон үзвэр” үзэсгэлэн үргэлжилж байна

31/10/2025

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.