Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл өнөөдөр тоглолттой
Нийгэм

Монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл өнөөдөр тоглолттой

Урлаг Урлаг22/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anir_huldaas_eh_copy_-_Copy5881120302013-11-13-12-43[www.urlag.mn]8088481042013-11-22-10-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа тоглогдох юм.

   Тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд “Сэтгэлийн булаг”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Би Монгол эр хүн”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Аавыгаа санахаар”, “Санах тусмаа дуулаарай”, “Босоо хийморьтой эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Богд хан уул”, “Ижий ээлтэй орчлон”, “Монголжингоо”, “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үеийн хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан дуунууд дуулагдах аж. Мөн тоглолтонд дуулагдах дуунууд 100% амьд эгшиглэх бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн дугаралт, найруулга нь мэргэжлийн өндөр түвшинд байхаар бэлтгэгдэж байгаа юм.

   Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк”, “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”, “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound”, “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэлийг 86683000, 86684000 утсаар холбогдох ба билетийг
1950 үнэгүй хүргэнэ. Мөн билетийн касаар зарагдана.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.