Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хос хоёр “Язгуур” цомгийнхоо нээлтийг хийлээ
Уртын дуу

Хос хоёр “Язгуур” цомгийнхоо нээлтийг хийлээ

Урлаг Урлаг22/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM23822691824852013-11-22-14-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уртын дуучин СТА, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтарсан Монгол ардын дуу, ардын харилцаа дууны “Язгуур” цомгийн нээлтээ өчигдөр Чинван Ханддоржын өргөөнд хийлээ.

 photo IMGM2383_zpsfc756ceb.jpg

Сүүлийн үед гарч ирж буй хослон дуулаачдаас онцгой ялгарч чаддаг энэ гэр бүл уртын дуундаа үнэнч үлдсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ. Шинэхэн цомгийн нээлтэд Ерөнхий ивээн тэтгэгч  "Sunsine" компанийн төлөөлөгчид болон Монгол Улсын Гавьяат багш Ц. Дэлгэр багш, "Дархан нэхий" ХК-ний маркетингийн менежер Г.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.

 photo IMGM2395_zpsecef6749.jpg

Монгол Улсын Гавьяат багш Ц. Дэлгэр: "Монголын уртын дуу Хүннүгийн үеэс эхлэлтэй хэмээдэг байснаа өнөөдөр Хүй нэгдлээс эхэлсэн гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хөгжүүлж уртын дуугаа өвлүүлэн авч үлдэх талаар анхаарах болсон. Миний хоёр шавь сургуулиа төгссөнөөсөө хойш үзэгчдэдээ уран бүтээлээ тасралтгүй хүргэж ирсэн.  Өнгөрсөн жил би гавьяат багш цолыг авч байх үед энэ хоёр маань хуримаа хийж давхар сайхан баяр болж байсан юм. Өнөөдөр шинэ цомгийн нээлтээ хийж байна миний хувьд туйлын баяртай байна. Монголчууд уртын дуугаа дуугаараа жигүүрлээд сайхан амьдарч байна. Дууныхаа клипийг маш сайхан дүрсжүүлж олны хүртээл болгосон. СУИС-д уртын дууны өдрийн ангид мэргэжлийн зургаан багштай 100 гаруй хүүхэдтэй сургалт явагдаж байгаа. Уртын дуугаа түгээн дэлгэрүүлэхэд ахмад багш нар хувь нэмрээ оруулж яваа. Энэ жил олон улсын уртын наадам зохион байгуулагдсан. Энэ наадамд манай монголоос гадна Хятад, Япон, Солонгос зэрэг олон орны уртын дууг уламжилж буй уран бүтээлчид оролцсон их сайхан наадам болж байлаа. Манай хоёр шавь оролцож Үүрийнтуяа тусгай байрын шагнал авч Жавхаасайхан маань нэлээн том шагнал авсан нь уран бүтээлээ туурвихад нь их урам өгсөн байх гэж бодож байгаа. Олон сайхан шавь төрүүлсөнийг минь үнэлж гавьяат багш цолоор үнэлсэн. Бүх шавь нартаа сайн сайхныг хүсье" хэмээн тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн тэрбээр хоёр шавийнхаа өмнөөс хамтран ажилласан бүх байгууллагуудад баярласан талархаснаа илэрхийлсэн юм.

 photo IMGM2369_zps6e2d9a99.jpg

   photo IMGM2375_zpsc2820570.jpg  

 photo IMGM2338_zps72266dea.jpg

     photo IMGM2354_zps12dc54db.jpg  photo IMGM2373_zpsf5d81a1e.jpg   photo IMGM2345_zps2aa444a9.jpg  photo IMGM2343_zps6dcd2ee6.jpg  photo IMGM2331_zps7c554dfd.jpg  photo IMGM2337_zps485d0f8a.jpg  photo IMGM2334_zpsdb835942.jpg

 photo IMGM2387_zps45bf75ff.jpg
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.