Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ли Мин Хо: Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно
Нийгэм

Ли Мин Хо: Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно

Урлаг Урлаг23/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
46478184cs28212751042013-11-23-16-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өсвөр үеийнхний үзэх дуртай Солонгосын олон ангит F4“” олон ангит киноны гол дүрд тоглосон жүжигчин Ли Мин Хо-гийн ярилцлагыг хүргэж байна.

Таны амьдралын зарчим юу вэ?
-Хэрвээ бууж өгөх юм бол ялалт хэзээ ч ирэхгүй. Хэдийгээр ялалт чухал биш гэдэг ч миний хувьд зүрх сэтгэл минь ялсныг мэдрэх нь чухал. Чи ялагдсан ч гэлээ хөл дээрээ бос гэж би үргэлж найзууддаа хэлэх дуртай.

-Амьдралынхаа хүнд үеийг хэрхэн даван туулж байсан бэ?
-2006 онс авто осолд ороод зургаан сар эмнэлгийн орон дээрээс босоогүй. Би хэрвээ ингээд босохгүй бол юу хийнэ ээ, эргээд кинондоо тоглож чадахгүй дээ л гэж бодож байлаа.  Би өөрийгөө үхдэл шиг  бодож байлаа, эргээд босно гэдэгтээ ч эргэлзэж байсан шүү.

-Тэр итгэлтэй бус байдлаасаа яаж гарсан юм бэ?
-Би зүгээр л унтаад, унтаад л байлаа. Сэрээд л нүдээ нээхэд стресс арилаагүй байвал эргээд л унтана. Тэгэхэд би ганц ч цаг сэрэлгүй 24 цаг унтах ч үе байсан.

-Бүсгүйчүүдийн юу нь чухал санагддаг вэ?
-Түүний  өөрийгөө олны дунд авч яваа байдал нь хамгийн чухал. Би хувьдаа царайлаг биш ч сэтгэгдэл төрүүлж чадсан бүсгүйтэй бол үерхэнэ ээ.

-Анхны үнсэлт?
-Ахлах сургуульд байхдаа зэргэлдээх байрныхаа охинтой үнсэлцэж үзсэн.

-Хэрвээ чиний сонгосон эмэгтэйг эцэг эх чинь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно. Би эцэг эхийнхээ зөвшөөрлийг аваагүй ч гэлээ хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж чадна.

-Тэгвэл эмэгтэй жүжигчдээс хэнтэй нь кинонд хамтран тоглохыг хүсч байна даа?
– Song Hye Kyo-той. Тэр бол гайхалтай стильтэй, бас олны дунд биеэ их гоё авч явдаг, авьяастай эмэгтэй. Гэхдээ би түүнтэй хамт тогловол бага юм сурах байх аа. Биеэ бариад сүрдээд л байх болов уу гэж бодож байна.

-Тэгвэл хэнтэй уулзмаар байна даа?
-Холливудын жүжигчин Эдвард Нортонтой. Хэрвээ түүнтэй уулзах л юм бол шууд шавь нь болохыг хүсч буйгаа хэлнэ. Гэхдээ түүнтэй уулзахаасаа өмнө англи хэлийг маш сайн судлах хэрэгтэй байна даа.

-Чи ямар хоолыг өөрөө бэлтгэж чаддаг вэ?
-Би мах идэх дуртай. Тиймээс махыг бол олон янзаар боловсруулж идэж чадна.

-Цүнхэндээ байнга хийж явдаг зүйл гэвэл?
– Үнэртэн. Би сайхан үнэрт их дуртай.

– Танд байдаг муу зуршил гэвэл?
-Унтаж байхдаа шүдээ хавирч бас ярьдаг гэсэн. Найзууд маань надтай лав нэг өрөөнд ордоггүй юм.

-Хэрвээ юу ч үгүй арал руу ганцаараа явбал ямар гурван зүйл авч явах вэ?
– Ор, асаагуур, гар утсаа. Сайн унтахын тул ор минь хэрэгтэй, харин идэхийн тулд хоол болгох асаагуур хэрэгтэй.  Ялангуяа махаа болгоход. Харин үйдахгүйн тул гар утсаа авч явна даа.

-F4-ийнхөө хамгийн  хамгийн нь. Та бусдынхаа юунд нь илүү атаархдаг вэ?
-Би бол хамгийн сайн нь./ Хэ хэ/. Гэхдээ Ким Бомын жижигхэн царай, Ким Жун Юнгын том нүд, бас цагаан арьсанд атаархдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.