Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хурд” хамтлаг 20-н жилийн ойн хэвлэлийн хурлаа маргааш хийнэ
Уртын дуу

“Хурд” хамтлаг 20-н жилийн ойн хэвлэлийн хурлаа маргааш хийнэ

Урлаг Урлаг25/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
579057_585849531450318_82210602_n1740525672013-11-25-10-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд маргааш буюу 11 сарын 26-ний 11:00 цагаас УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д хэвлэлийн хурал зарлажээ.

   Хурлын үеэр энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийн зэрэгцээ, дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа Америкт хэвлүүлсэний эхний 10 ширхэг нь ирсэн талаар болон баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барьж буй талаараа мэдээлэл хүргэх юм.

   Сонирхуулахад: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ зориулан “Хурд” хамтлагийнхан ая дуугаар мэндчилэхийн зэрэгцээ гарын бэлэг гардуулаж, энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг сурвалжлах эрхийн мандатны бүртгэлийг авах юм байна. Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдийн дундаас азтай нэг сэтгүүлчийг шалгаруулан 20-н жилийн хугацаанд гаргасан бүх цомгуудын цоморлиг болсон "black box"-оо гардуулах гэнэ. Ингээд эрхэм хэвлэл сэтгүүлчид та бүхнийг маргаашын хэвлэлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.