Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Cashmere workshop” шинэ жилийн онцгой загваруудыг танилцуулна
Нийгэм

“Cashmere workshop” шинэ жилийн онцгой загваруудыг танилцуулна

Урлаг Урлаг25/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_20186670142572013-11-25-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд элдэв гоёл чимэглэл, хурц тод өнгө гэхээс илүүтэй сайн чанарын материалтай, шинэлэг загварын ноолууран даашинзаар гангарахыг илүүд үзэх болжээ. Тэр ч утгаараа тансаг  зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг монголын зах зээлд анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэнд нь ээлжит загварын шоугаараа шинэ жилийн онцгой загваруудыг хэрэглэгч олондоо танилцуулах гэж байна. Тус брэндийн дизайнер П.Энх-Мөнхөө нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд бүсгүй таныг эрхэмсэг, тансаг харагдуулах бүтээлээ танилцуулахаар эх орондоо хүрэлцэн ирээд байгаа юм.

   Дизайнерын урласан 50 гаруй ноолууран даашинзны шинэ коллекци энэ сарын 27-ны үдэш “Blue sky” цамхагт үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн загварын шийдэл тус бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Австриас оруулж ирсэн торон чимэглэл, оргиналь сваровский шигтгээгээр ноолууран даашинзыг чимсэн нь гоёмсог болжээ. Ийнхүү хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар бусдаас дэгжин, үнэ цэнэтэй харагдахыг хүсвэл тансаг зэрэглэлийн гоёлын  даашинзнаас сонголт хийх боломж энэ үдэш танд нээлттэй байх нээ. Дашрамд, загварын шоуны үеэр МУГЖ Б.Сарантуяа, МУГЖТ.Ариунаа нар ая дуугаа өргөх юм байна. Сонирхуулахад тэд ч мөн адил энэ брэндийн шинэ загвараар гоёж, шоуг чимэх аж.




www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.