Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Театрын шинэ хандлагыг “Black box” авчирлаа
Уртын дуу

Театрын шинэ хандлагыг “Black box” авчирлаа

Урлаг Урлаг25/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DT1T4041copy_zps888c8bed9809905752013-11-25-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Театрын шинэ хандлагыг “Black box” авчирлаа “Боролдой” студийн үүсгэн байгуулсан “Black box” театр гурван жилийн ойгоо угтан театрын урлагийг шинэ төвшинд гаргаж ирэх зорилгоор Элит театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сонгомол 14 жүжиг тавихаар төлөвлөсөн ба нээлт болгон Японы нэрт зохиолч Рюнэско Акутагавагийн “Ширэнгэд” жүжгийг С.Мягмар, Олег Юмов нарын найруулгаар өнгөрөгч баасан гаригт примьер болгон тавьж сонирхууллаа.

“Ширэнгэд” жүжгийг үзэхээр олон хүндэт зочин ирсэн байлаа. Жүжгийн тайзыг үзэгчид дунд зассан нь содон харагдах ажээ. Ширээ бүрт улаан, цагаан дарс, цэвэр ус тавьж. Жүжгийг таалан үзэнгээ дарс шимэн суух нь олон хүнд шинэлэг санагдсан талаар хожим ярина лээ.

Тайзаа үзэгчид дунд зассан нь найруулагчдын өвөрмөц шийдлүүдийн нэг байжээ. Жүжигчид ч үзэгчдийн дунд бусадтай адил сууж байгаад өөрийн хэсэг дээр босч ирэн жүжиглэх аж. Энэ нь үзэгчдэд цочир сонин санагдах ажээ.

Ширэнгэд болсон нэгэн аллага, түүнийг тойрсон гэрч нарын яриа болон төлөгчөөр дамжуулан өгүүлэх уг хүний сүнс юу өгүүлэх нь үзэгчдэд сонирхолтой байлаа. Дээрэмчин амиа алдсан залуугийн тухай “Би 23 дахь цавчилт дээрээ алж чадсан юм” хэмээн бахдалтай өгүүлэх ч дараа дараагийн гэрч нарын яриа үүнийг үгүйсгэнэ. Ийн явсаар амиа алдагч залууг өөрийгөө хороосон ч юм шиг нөхцөл байдал үүснэ. Эсвэл харанхуйд үл үзэгдэгч хүмүний гар оролцсон ч юм шиг харагдана.

Мөн ёс суртахууны том тэмцэл өрнөнө. Нөхрийнхөө дэргэд дээрэмчинд бие эрхтнээ бузарлуулсан бүсгүй сүүлд нь нөхрийгөө алахыг дээрэмчнээс шаардаж байна.

Ямартай ч үзэгчид “Ширэнгэд” жүжгийг үзсэнээр гоо сайхны таашаал эдлэхээс гадна олон зүйлийн талаар эргэцүүлж бодсоор гарлаа.

Харин одоо энэ жүжиг, энэхүү театрын тухай урлагийнхан юу гэж өгүүлсэн нь сонин байх болов уу.

Кино найруулагч, УГЗ Х.Дамдин: Энэ бол манайд төдийлөн тавигдаж байгаагүй шинэлэг юм байна л даа. Манай урлагт нэг шинэ хэлбэр, шинэлэг зүйлийг нээж өгч байна. Би өнөөдөр их сэтгэл хангалуун байна.

Кино найруулагч Б.Цогтбаяр: Монголдоо бас нэг шинэ хэлбэрийн юм гаргаж ирж байна. Ялангуяа тайзны тавилт, гэрлийн шийдэл зэрэг нь нэлээн шинэлэг байна.

Зураач Н.Санчир: Жижиг театрууд олшрох тусам бидний бололцоо улам том болох учиртай. Нэг л театрт, тэнд тавьдаг нэг политик биш, маш олон театр улс даяар хэдэн зуу байх тусмаа юм сонин сайхан болно шүү дээ.

Энэхүү жүжиг албан ёсоор 11-р сарын 27-ноос 12-р сарын 8 хүртэл нийт долоо удаа тоглох юм. Одоогоор нэг өдрийн тасалбарыг нь нэгэн эрхэм бүгдийг нь худалдан авсан, бусад өдрүүдэд нь тасалбарын сонголт байгаа юм байна. Тасалбар болон бусад мэдээллийг www.easyticket.mn сайтаас авч болох ажээ.
















Эх сурвалж: www.ZALUU.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.