Эдгээр жижигхэн гэмээр алхмууд машиныг чинь хурдан явуулж түгжрэлийг багасгана гэж амлахгүй. Харин чамайг илүү сайхан харилцаа руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.
Ажил гэрийн хооронд орших тэр урт зам зөвхөн машины чинь мотор эсвэл хэтэвчийг чинь “шатаагаад” зогсдоггүй гэнэ. Ажил гэр хол байх нь гэр бүлд ч гэсэн муугаар нөлөөлдөг ажээ. Саяхны нэгэн судалгаагаар ажлаасаа хол амьдардаг бөгөөд ажил руугаа явахдаа 45 минутаас их хугацаа зарцуулдаг эмэгтэйчүүдийн гэр бүл салах эрсдэл 40 гаруй хувиар өндөр байгаа нь тогтоогджээ. Тэдгээр эмэгтэйчүүдэд тулгардаг стрессийг бууруулахын тулд судлаачид дараах зөвлөгөөг өглөө. Дараах алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлдөг зүйлсээс хол байж чадна гэнэ.
Өглөөд зам нийлдэг найз, хамт ажилладаг хүнтэйгээ (ажлын цаг чинь таардаг бол хайрттайгаа ч байж болно) хамт явбал ганц аяга кофе уухаар азнаарай. Ингэх нь та хоёрын цагаас 10-15 минут авах ч энэ арга үнэхээр ач тустай юм шүү. Учир нь саяхны судалгаагаар хүмүүс хамтдаа суугаар кафейн амсах нь стрессийн түвшинг бууруулдаг гэж батлагджээ. Харин ганцаараа суугаад ганцхан аяга латте уусан байлаа ч энэ нь улам стресстүүлдэг байна.
Өглөө бүр баяртай гэж хэлэхдээ найз залуугаа үнсэж бай. Түүнийг арай илүү баярлуулъя гэвэл өглөөний сексийг туршаад үзээрэй. Сэтгэл судлаачид бие махбодийн шүргэлцэл цусны даралтыг бууруулснаар илүү тайван мэдрэмжийг төрүүлдэг гэж үзэж байна.
Бие биедээ плейлист бэлдэж өг. Ус жагсаалтандаа та хоёрын дурсамжуудтай холбоотой, эсвэл нэг нэгнийг чинь санагдуулдаг дуунуудаа багтаагаарай. Эдгээр дуунууд бол уртаас урт хайрын захианууд л гэсэн үг. Тиймээс сэтгэлийг чинь гайхалтайгаар сэргээх болно гэдэгт итгээрэй.
Жолоо барьж байхдаа Кегелийн дасгал хий. Кегэлийн дасгал хийхдээ үтрээний булчинг хэмнэлтэйгээр чангалж суллана. Үр ашиг нь сексийн мэдрэмж сайжрахаас эхлээд олон давуу талтай. Тоормосоо гишгэх тоолондоо энэхүү дасгалыг хийж байгаарай. Дасгалаа тогтмол хийх тусам хүчтэй дур тавилтыг мэдрэх болно.
Ямар нэгэн шинэ зүйл сур. Үгүй ээ, гадаад хэл сурах тухай огт яриагүй байна. Өөр сонирхлыг чинь татдаг зүйлсээ Podcast, iTunes U зэргээс хайж олоод сонсож сурах боломжтой. Зураг авч сурахаас эхлээд зохиол хэрхэн бичих тухай, бүр хэрхэн ашигтайгаар биржид хөрөнгө оруулалт хийх вэ? гээд л чамайг сэргээж чадах ямар ч хамаагүй зүйлийг iTunes-р үнэгүй татаад сураарай.
Ажилдаа гарах цагаа 15 минутаар урагшлуул. Тиймээ, нойрноос чинь багахан хумслана гэсэн үг. Гэхдээ магадгүй арай эрт гарснаараа замын түгжрэлээс зайлсхийж болох юм. Түүнчлэн ажил дээрээ эрт очоод ширээнийхээ ард өглөөний кофегоо уунгаа (өөр хүн орж ирэхээс өмнө) тайван, чөлөөтэй мейлээ шалгаж мэдээ уншиж болно шүү дээ. Тархи чинь ч амарч сэргэлэн байх болно. (Өглөө хамгийн түрүүнд ирэхэд чинь юу болсон сонин хачнаасаа даргадаа мэдэгдэж байгаарай. Энэ бол чи түүнийг байхгүйд ч ажлаа хичээнгүйлэн хийдэг гэдгийг сануулах бяцхан сануулга юм).
audible.com-д бүртгүүлээрэй. Сарын маш бага төлбөртэй ч мянга мянган сонсдог номыг татаж болохоос гадна сардаа нэг номыг үнэгүй татах эрхийг олгодог. Tina Fey зохиолчийн Bossypants-ийг зөвлөж байна. Энэхүү ном нь зүгээр ч нэг гайхалтай ном байгаад зогсохгүй Amy Poehler, Alec Baldwin мөн Lorne Micheals гэх хүмүүсийн сэтгэгдлийг багтаасан чанга, ойлгомжтой уншдаг маш сайн ном.
Ажил гэр хоёрынхоо хооронд байнга явдаг замаасаа өөр замыг сонго. Ажлаа тараад гэрлүүгээ явах багахан аялалаа илүү сайхан орчинтой дөт зам олох аялал ч болгож болно. Нүдэнд чинь өдөр бүр үзэгдэх тэр зарлалын самбаруудаас тэс өөр шинэ зүйлс чамайг угтаад зогсохгүй чиний замын мэдлэгийг тэлж өгөх болно.
Гэртээ ороод шууд гэрийхээ ажлыг битгий хий. Оронд нь ямар нэгэн тааламжтай зүйл хийгээрэй. Диван дээрээ суугаар хундага дарс шимэх юм уу эртний зураг үзсэн ч болно. Судлаачид ажлын дараа гэр орноо яаравчлан шууд цэвэрлэж эхлэх нь стресс үүсэхэд хүчтэй нөлөөлдөг гэж тогтоожээ. Гэр лүүгээ явж байх замдаа хаалгаар ороод л шууд аяга таваг угаах эсвэл угаалга хийх талаар бодсоор л байвал замын турш айдастай явах болно. Гэхдээ үнэхээр л гэртээ ороход чинь чамайг хүлээж буй гэрийн ажил байгаа бол нөхрөөсөө хамт хийхийг гуйгаарай. Хэн нэгэн хүнээр туслуулан гэр орны ажил хийх нь эмэгтэйчүүдийн стресийг багасгадаг ажээ.
www.URLAG.mn