Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран нугараач Э.Лхагва-Очирын тоглолтонд дэлхийн алдартай циркийн жүжигчин оролцоно
Нийгэм

Уран нугараач Э.Лхагва-Очирын тоглолтонд дэлхийн алдартай циркийн жүжигчин оролцоно

Урлаг Урлаг26/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1461425_393198884143968_1917859836_n2324330042013-11-25-10-07[www.urlag.mn]8917423472013-11-26-17-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эх орондоо төдийгүй дэлхий даяар алдаршиж буй цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг Монгол Улсын циркийн жүжигчин МУСТА Э.Лхагва-Очир ирэх 12-р сарын 1-нд  Улсын циркийн тайзнаа "ГАЛЫН ДОМОГ" нэртэй театрчилсан цирк шоугаа толилуулахаар товоо зарлаад байгаа билээ.

   Монголын циркийн урлагийн нэрийг дэлхийд тунхаглах эрхэм зорилгыг өвөртлөн яваа авъяаслаг залуу уран бүтээлч маань тоглолтынхоо найруулгыг монгол ахуйгаар зохиомжлон тавьж буйгаараа онцлог аж. Тэрээр “Алтан ургийн хөх толбот үрс, Чингисийн удам” гэдгээ тодотгохыг хичээж, цаг ямагт уран бүтээлээ туурвидаг түүний анхны уран бүтээлийн тоглолтонд Канад улсад төвтэй дэлхийн алдартай явуулын цирк “CIRQUE DU SOLEOL”-ын жүжигчин МУСТА Э.Баасансүрэн урилгаар оролцохоор болжээ.

   МУСТА Э.Баасансүрэн нь 4-н жилийн тэртээгээс “CIRQUE DU SOLEOL”-нд урилгаар ажиллаж эхэлсэн бөгөөд, өдгөө тус театрын дэлхийг тойрон тоглож буй, шинэ уран бүтээл “MICHAEL JACKSON” цирк шоунд урилгаар оролцож эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа монголын циркийн урлагийн нүүр царай болсон авъяаслаг уран бүтээлч юм.


    Ийнхүү монголд анх удаа тоглогдож буй "ГАЛЫН ДОМОГ" театрчилсан цирк шоу нь "Бөртэ чоно, Гуа марал"-ын түүхийг өгүүлэх бөгөөд шоуны зохиолыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан бичсэн аж. Ингээд монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолтоороо биер өгүүлэхүйн гайхамшигийг мэдрүүлэх авъяаслаг уран бүтээлчдээ талархал дэвшүүлж, түүний тоглолтыг үзэж сонирхохыг урьж байна.

 Сонирхуулахад: эрхэм уран бүтээлчийн албан ёсны "Facebook" хуудсаар ЭНД дарж зочлон түүний ертөнцөөр аялаарай.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.