Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгосын 50 настай Одгэрэл 80 нас хүртлээ гоо сайхнаа хадгална
Уртын дуу

Солонгосын 50 настай Одгэрэл 80 нас хүртлээ гоо сайхнаа хадгална

Урлаг Урлаг27/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1003_copy8356271022013-11-27-12-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

99   Хатагтай Им Жи Ён гэх нэрийг Солонгосын үе үеийнхэн андахгүй. Тэрээр 1984 онд Солонгосын мисс шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлснээс хойш алдар хүндийн титмээ тайлаагүй, солонгосчуудын анхаарлын төвөөс гараагүй эмэгтэй. Одоо 50 нас шүргэж байгаа Им Жи Ён хатагтай 1 метр, 69 см өндөр, 49 кг жинтэй. Гэвч биеийн галбираа огт алдаагүй болохоор реклам сурталчилгаанд их тоглодог, хагас нүцгэн зураг авахуулахаас буцдаггүй. Саяхан нэг залуутай хагас нүцгэн рекламанд тоглосон нь шуугиан тарьсан

. Гоолиг биетэйгээрээ гайхуулдаг энэ эмэгтэйг одоо ч сонин телевизүүд их сонирхож, урьж ярилцдаг. Хамгийн их тавигддаг асуулт нь “Биеэ яаж ингэж гоолиг чигээр нь хадгалан үлдсэн бэ?”, үүнийг л хүмүүс их сонирхдог. Харин хатагтай Им Жи Ён “лимон байнга хэрэглэдэг” гэж хариулдаг. Солонгосын гоо сайхны эмч нар Им Жи Ён хатагтайг 50 настай ч гэсэн яг 20 настай бүсгүй шиг арьстай, ямар ч илүүдэл өөх байхгүй, биологийн нас нь 50 ч, бие физиологи нь яг 20 настнууд шиг” гэж үнэлжээ.

100

Им Жи Ён “Өглөө лимон, өдөр лимон, оройн хоолонд лимон, ямар ч хоолны хачирт лимон оруулдаг, уух усандаа ч лимон хийдэг, дээр нь лимонтой усанд ордог. Энэ л миний гоо сайхны нууц, жингээ хэвээр хадгалахад тусалдаг” гэж хариулдаг. Саяхан төрсөн өдрөө тэмдэглэсэн хатагтай Им Жи Ён төрсөн өдрийн бэлгэндээ үнэтэй газар, хаус бэлгэнд авчээ. Түүний араас 20 настай залуус ч хөл алдан гүйдэг.

101

Солонгост долоо хоног бүр үе үеийн миссүүдийн тухай нэвтрүүлэг гардаг. 1984.1985 оны мисс Им Жи Ёнг бие их сайхан авч явдаг гэж байнга магтдаг гэнэ. Харин энэ сайхан эмэгтэйн хувийн амьдрал жаахан бүтэлгүй. Гурван удаа гэрлэсэн ч, бүгд бүтэлгүйтэж удалгүй салсан. Им Жи Ён хатагтай хүүхэд төрүүлээгүй, одоо хүртэл ганцаараа амьдардаг. Анхны нөхөр нь япон хүн байсан, нөхөр нь болох япон тэрбумтан эр Ганнам дүүрэгт таван давхар байр авч бэлэглэж, түүнийг баячуудын дээдсийн хүрээнд амьдрах эхлэлийг тавьсан. Одоо Им Жи Ён ихэнх цагаа гоо сайхнаа хадгалж үлдэхэд л зориулдаг. Саяхан тэрээр “Би 80 нас хүрсэн ч гоо сайхнаа энэ хэвээр нь хадгалж, энэ хэвээрээ байхыг боддог” гэж ярилцлага өгчээ.

103
Им Жи Ён гэгч гоо сайхнаараа алдаршсан эрхэмсэг энэ хатагтай үр хүүхэд төрүүлээгүйдээ их шаналдаг гэсэн. 1980-90 онд гоо сайхнаараа гайхуулж Солонгосын номер нэг од байж, түүний тухай үзүүлээгүй телевиз, бичээгүй сонины дугаар байдаггүй байжээ. Залуу явсан гэвэл үнэмшдэг, сайхан явлаа гэвэл үнэмшдэггүй гэдэг. Цагтаа эрчүүдийг уярааж, цалгиж явсан Ин Жи Ёныг одоо ч сайхан бүсгүй гэж дуу нэгтэй хэлдэг. Солонгосын мисс титмээ хамгаалж, 50 нас хүртэл гоо сайхнаа бардам хадгалж яваа энэ эмэгтэй нэг ч кинонд тоглож үзээгүй. Яагаад гэвэл Ин Жи Ён хатагтай фотогеничный бус, зурган дээр онцгүй гардаг, гэрэл зурган дээр байгаагаасаа хувь илүү сайхан бүсгүй гэгддэг. Солонгосчууд Им Жи Ён хатагтай, “Мөнхийн залуу нас” гэдэг манайхаар бол Топ модель Э.Одгэрэл л гэсэн үг.

Л.ХАТАН  WWW.TOVCHOO.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.