Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жүжигчин Ц.Ганзориг: Би Холливуд уулыг тахиагүй
Нийгэм

Жүжигчин Ц.Ганзориг: Би Холливуд уулыг тахиагүй

Урлаг Урлаг28/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg5928155232013-11-28-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг анх "Овжин охид" уран сайхны кинонд Сампилын дүрийг бүтээснээр нь үзэгчид түүнийг илүү сайн таньдаг. Тэр болгон жүжигчин хүмүүс өөрийн бүтээсэн дүрийнхээ нэрээрээ нэрлэгдээд байдаггүй билээ.

Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн бөөгийн онгод тэнгэрээ дуудаж бөө болсон. "Монгол бөө Сампил Америкт очиж Холливуд уулыг тахисан" гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл жүжигчин Ц.Ганзориг саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ бөөгийн талаар: "Хэн дуртай нь эрхи зүүж, толь гялалзуулж явдаг болж. Гудамжинд хүнтэй муудалцах хэцүү, шууд л өөдөөс харааж ерөөнө. Одоо бүр хүмүүсийн зовлон жаргалаар бизнес хийдэг “Лизингийн бөө” нар цагаандаа гарч эхэлж байх шиг. Харын тэнгэр дуудвал таван сая, цагааны тэнгэр дуудвал долоон сая төгрөг авч байх жишээтэй. Үнэхээр тэгж онгод тэнгэрээ шүтээд байгаа юм бол тэр толь, сахиусаа гаргаж айлгах ямар хэрэг байгаа юм бэ” хэмээн ярьсан юм.

Харин түүнийг Америкт очиж Холливуд уулыг тахисан талаар нь асуухад "Би юу гэж Холливудын  уулыг тахих вэ дээ. Тухайн үед толио зүүж явсан юм. Тэгээд зураг авахуулаад санамсаргүй ил гарчихсан байсан байна лээ. Тэр үеийн зургаар тийм мэдээлэл нийтэлсэн байна лээ" гэж хариуллаа.

Дашрамд дуулгахад, “Маск” продакшнд Ц.Ганзоригоос гадна дөрвөн ч бөө байгаа гэдгийг ам халсандаа ярьсан уу яасан таван бөөтэй гэдгээ хэлээд авсан.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.