Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхий дахин түүний төлөө залбирч эхэллээ
Уртын дуу

Дэлхий дахин түүний төлөө залбирч эхэллээ

Урлаг Урлаг28/11/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1457537_579830022066025_1803129661_n-300x1961359699782013-11-28-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-ЭМЧ НАР ТҮҮНИЙГ ДЭЭД ТАЛ НЬ ГУРВАН ЖИЛИЙН НАСТАЙ ХЭМЭЭН ТОДОРХОЙЛСОН-

1476243_582413768474317_923413168_n          Гурав хүрэхгүй сарын дотор гурван шагнал хүртээд буй жү­жигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элч Анжелина Жоли гэр бүлтэйгээ цаг, хором бүрийг өнгөрөөж бай­на. Тэрбээр эрүүл мэндийн байдал­даа эвлэрсэн бололтой амьдралын­хаа эцсийн мөчийг гэрийнхэн­тэй­гээ дэлхийн өнцөг булан бүрт өнгөрөөж байна. Эмч нар түү­нийг дээд тал нь гурван жил амьд явна гэсэн хатуу бөгөөд бодит үнэ­нийг дэлгэсэн. Түүний нөхөр Брэд Питт ч хайрт гэргийнхээ хамт аз жаргалтай гэр бүлийн ха­луун дулаан уур амьсгалаар өг­лөө бүрийг угтаж байна.

             Өнгөрсөн есдүгээр сард тэр­бээр Академийн дээд шагналын эзэн болсон. Энэ нь сайн ду­рын болон хүмүүнлэгийн үйлсэд хувьтай нэмэр оруулсан, хүмүүн­лэгийн үйлс бүтээсэн уран бү­тээлчдэд зориулан олгодог шаг­нал билээ. Анжелина Жоли энэ шагналыг энэ оны нэгдүгээр сард Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хэйгтэй хамт Бүгд Найрамдах Ардчилсан Конго ул­сад хүмүүнлэгийн аян өрнүүлж, ядуурал, өлсгөлөнтэй тэмцсэн учраас хүртсэн юм. Мөн тэрбээр өөрийн НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элчийн хүрээнд Тайланд, Кени, Судан, Шри-Ланка, Эквадор, Йордан, Косово, Ангол зэрэг дэлхийн өнцөг булан бүрт ажилсан билээ. Дээрх шагнал авах үед түүнийг удахгүй “Хершолтын шагнал” хүртэж магадгүй талаар хэвлэ­лүүд онцолж байсан. “Хершол­тын шагнал” нь 1956 оноос хойш жил бүр шагналтнуудаа тодруул­саар ирсэн. Анжелина 2000 онд өөрийн бүтээсэн туслах дүрээр уг шагналын эзэн болж байсан бөгөөд хэрэв дахин авах юм бол 36 дахь шагналын эзнээр тодрох аж.

1457537_579830022066025_1803129661_n           Харин энэ сарын 18-ны өдөр түүний энгэрийг “Хершолтын шагнал”-аар мялаасан баярт үйл явдал болсон юм. Түүнийг кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна хүмүүнлэгийн үйлсээ үнэлүүлж буй шагнал гэдгийг хэвлэлүүд онцолсоор байна. Шагнал гардуулах ёсло­лын ажиллагаан дээр Анжелина нөхөр болон ууган хүүгийн хамт хүрэлцэн ирсэн юм. “Хершол­тын шагнал”-ыг олгодог эрхмүүд Анжелинаг НҮБ-тай сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж, хамгийн хүнд хэцүү газруудад өөрийн биеэр очиж, сайн дурын хүмүүнлэгийн үйлс хийж байс­ныг давхар үнэлэн энэхүү шагна­лыг олгох болсон талаар ёсло­лын ажиллагааны үеэр мэдэгдэв. Найруулагч Жорж Лукас “Тэр бол гайхалтай хүчтэй, эр зоригтой­гоос гадна хүний хамгийн сайн чанарыг нэг дор цогцолж чадсан эмэгтэй. Түүнийг энэ шагналыг авсанд би баяртай байгаа” хэмээн шагналыг олгохдоо хэлсэн юм.

425.joliepitt.cm_.32011      Анжелина энэхүү шагналын авсаныхаа дараа гэр бүлийнхэн­дээболон ээжийнхээ талаар товч­хон хэдэн өгүүлбэр хэлсэн юм. Тэрбээр “Ээж гэж хэлүү­лэх үнэхээр гайхамшигтай. Энэ үгний ард маш олон сайхан зүйл нэр дор багтдаг гэж би боддог. “Ээж”. Та сэтгэл дотроо энэ үгийг давтаад хэлээд үзээрэй. Үнэхээр ээж гэж дуудуулдаг бүх эмэг­тэйчүүд гайхалтай хүмүүс. Би хүүхдүүдээрээ ээж гэж дуудуулах бүртээ аз жаргалыг мэдэрдэг” хэмээжээ. Мөн үргэлжлүүлэн “Энэ ертөнцөд анх мэндлээд би зөв­хөн өөрийнхөө амьдрал, өөрийн зовлон зүдгүүрийг л боддог байж. Улмаар дэлхий ертөнцөөр аялж, дайны хөлд гэр оронгүй болсон, хайртай хүнээ алдсан, өлсөж цангасан, даарч хөрсөн хүмүү­сийг өрөвдсөн. Харин эсрэгээрээ амьдарч байгаа хүмүүс азтай” хэмээн нулимс дусгажээ.

               Ийнхүү түүний талаар дэл­хийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд өнгөрсөн долоо хоног бичиж, онцолсон. Нөхөр Брэд Питт ч түүнд маш их хайртайгаа “Хү­мүүс” сэтгүүлд өгсөн ярилцлага­даа өгүүлсэн. Гэр бүлийн аз жар­гал хамт байхад л мэдрэгддэг талаар сэтгэгдэлээ илэрхийлжээ.

        Гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барих дуртай Анжелина нө­хөртөө хүрхрээ бэлэглэсэн та­лаар “Hollywood box” мэ­дээл­сэн. Анжелина Жоли өн­гөр­сөн жилд хэд хэдэн газар ху­далдан авсан. Тэрбээр АНУ-ын Калифорни мужид эргэн той­рон нь хүрхрээгээр хүрээлэгдсэн нэ­гэн газрыг нөхөртөө бэлэг­лэ­сэн удаатай. Харин Брэд Пит­тийн хувьд өөрийн гэр орноо уран баримал, сонин хачин заг­вар дизайнаар тохижуулах хоб­би­той. Түүнд бэлэглэсэн эхнэ­рийнх нь хүрхрээ ихэд таалагдсан бө­гөөд ойрын хугацаанд хүрх­рээг тохижуулах ажилд орно гэд­гээ илэрхийлсэн аж. Тэдний гэр бүр удахгүй хүүхэдтэй болж ма­гад­гүй талаар Анжелина “Шинэ онд шинэ хүүхэдтэй, шинэ орон зай бий болохыг би үгүйс­гэх­гүй” хэмээжээ.

Б.БААТАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.