Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолт болоход 3 хоног үлдлээ
Нийгэм

Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолт болоход 3 хоног үлдлээ

Урлаг Урлаг28/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
plakat_hevlelt-14888128882013-11-19-10-15[www.urlag.mn]4399746182013-11-28-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Best of Erdenetungalag тоглолт үзэгч таны мэлмийд хүрэхэд 3 хоног үлдлээ. Тэрээр 2003 онд анх урлагийн ертөнцөд хөл тавьснаас хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг болох, дуучин Т.Батсайхантай хамтран дуулсан “Ханьсахын жаргал” дуу нь ч өдгөө 10 настай, үзэгчдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар байна.

Тоглолтын уур амьсгалын тухайд, Г.Эрдэнэтунгалаг хорь гаруйхан настайдаа урлагийн тайзнаа анх гарч ирж байсан шигээ  үзэгч олны сэтгэлд хоногшсон “Хайрлаарай”, “Дуулж л явахаас даа”, “Зангаараа амраг”, “Ханьсахын жаргал”, “Ижий минь бодогдоно”, “Нарт тэнгэрийн дор” зэрэг өөрийн нэрийн хуудас болсон танил дотно дуунуудаа дуулах гэнэ. Мөн урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Л.Чулуунбаатар, Т.Бат­сай­хан, “Voice” группийн дуу­чин А.Эрдэнэжаргал, ят­га­чин Ч.Мөнх-Эрдэнэ, сакс­фон­чин Ч.Болдбаатар, Ул­сын Филармонийн симфони ор­кестр оролцоно. Дуучин Г.Эрдэнэтунгалаг нь СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн учраас мэргэжлийн хэд хэдэн дуугаар үзэгчдийн сонорыг мялаахын зэрэгцээ Улсын хурц арслан Д.Мөнх-эрдэнэ хүрэлцэн ирж ая дуу өргөх ажээ. Тоглолтын тасалбарыг www.monda.mn сайтаар худалдаалж байгаа ба үзэгч та хүссэн суудлаа сонгож захиалах боломжтой, мөн UB palace-ын билетийн кассаар шууд худалдаалагдаж, 1109  үнэгүй хүргэж өгнө.

BEST of ERDENETUNGALAG хэмээх тоглолтын нэрээс харахад ч дуучин Г.Эрдэнэтунгалаг шилдэг бүхнээ 12-р сарын 1-ний өдөр үзүүлэх бололтой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.