Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ТОП МОДЕЛЬ”-д нэр дэвшигчдийн товчхон яриа
Нийгэм

“ТОП МОДЕЛЬ”-д нэр дэвшигчдийн товчхон яриа

Урлаг Урлаг29/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-11-29_1024108170747022013-11-29-10-31[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Энэ удаагийн “MOBILE NEWS” булангаараа монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох “Гоёл-2014″ наадмын өнгийг тодорхойлон хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа “Гоёл-2010″ наадмын “Шилдэг загвар өмсөгч”, мисс Х.Бадамгэрэл, “Азийн топ модель”, мисс Т.Туяамаа, “Азийн топ модель” өргөмжлөлт О.Ариунзул: нартай холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

   “Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2014″ наадам энэ сарын 30-нд шилдгүүдээ тодруулах билээ. Тэрээр наадамд оролцох загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүдийг энэ сарын 27, 28-нд дэлгэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн наадмаар шилдэг “ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ”, “ЗАГВАР ӨМСӨГЧ”, “ТОП МОДЕЛЬ” гэсэн гурван үндсэн төрлийн шилдгүүд тодрох юм. Ингээд та бүхэндээ “MOBILE NEWS”-ээ хүргье.

   “Andra Model Management” агентлагийг захирал, мисс Х.Бадамгэрэл: Юуны өмнө танай DORGIO.mn сайтын эрхэм уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Миний хувьд 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2006 оноос хойш тасралтгүй Гоёл наадамдаа оролцож байна. Энэхүү наадам нь монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, томоохон наадам болохоор жил бүр өндөр ач холбогдол өгөн оролцдог. Тиймдээ ч 2010 оны Гоёл наадмын “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байлаа. Одоо бол “Andra Model Management” агентлагаа байгуулаад ирээдүйн Топ модель болох олон гайхалтай шавь нараа бэлтгээд явж байна даа.

    “Азийн топ модель” өргөмжлөлт Т.Туяамаа: Танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд загвар өмсөөд 6-н жил гаруй хугацаа өнгөрчээ. Гоёл наадамд бол 3 дахь жилдээ оролцож байна. Энэ гайхалтай нэр хүндтэй наадмынхаа 3-н удаагийн наадамд нь гадаадад тэмцээнтэй байсан болохоор оролцож чадалгүй өнжсөн байгаа. Энэ жилийн наадамд бусад моделиудын адилаар их хичээж өндөр бэлтгэлтэй оролцож байна.

 

    “Азийн топ модель” өргөмжлөлт О.Ариунзул: Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргье. Би 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Гоёл наадамд 4 дэх жилдээ оролцож байна. Үнэхээр загварын ертөнцийнхний хүсэн хүлээн байж оролцдог хамгийн том баяр бол яахын аргагүй Гоёл наадам байдаг. Жил бүр энэ наадамд оролцохдоо их бэлтгэж, зорилго тавин ордог ч энэ жилийн хувьд илүү том зорилготой оролцож байгаа.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

23/03/2026

BTS -ийн тоглолт Сөүл хотыг доргиолоо

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.