Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрх цагаан унага” уралдааны шилдэг хүүхдүүдийн “Гала концерт” болно
Нийгэм

“Эрх цагаан унага” уралдааны шилдэг хүүхдүүдийн “Гала концерт” болно

Урлаг Урлаг02/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_6906_copy2179625902013-11-28-13-40[www.urlag.mn]7579586662013-12-02-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдаан 11 сарын 14-17 өдрүүдэд ҮДБЭЧуулгын алтан тайзнаа болсон билээ. Энэхүү уралдаанд 3-13 насны хүүхдүүд гоцлол болон хамтлагийн төрлөөр оролцсон бөгөөд  Булган аймаг, Говь сүмбэр аймаг, Дархан аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот, Налайх дүүрэг, Хэнтий аймаг Батноров сум гээд хот хөдөөгийн 270 гаруй хүүхэд оролцсон байна.  Нийт оролцсон хүүхдүүд уралдаанд маш сайн бэлтгэсэн байсан  бөгөөд “Эрх цагаан унага” жүжгийн гол дүрийн хувцасыг хийлгэж, дууныхаа дунд жүжиглэж, мөн хамтлагууд дууныхаа ард олон бүрэлдэхүүнээр бүжиглэн жүжгийн хэсгийг үзүүлж маш өрсөлдөөнтэй  явагдсан юм.

Уралдаанд гоцлол дууны төрлөөр:  

  1. 188-р цэцэрлэг 3 настай Б.Хэрлэн
  2. 1 –р сургууль  11 настай Ч.Мянганбаяр
  3. Жаргалан 6 настай М.Чингүүн нар
  4. Налайх 119-р сургууль 12 настай Б.Отгонцэцэг
  5. 75-р сургууль 13  настай Б.Хонгор
  6. Жаргалан сургууль 6 настай Э.Хонгорзул  шалгарч үлджээ.

Хамтлагийн төрлөөр:  

  1. Жижи цэцэрлэгийн Унагалдай хамтлаг
  2. Галбингаа төвийн Яруу эгшиглэн хамтлаг
  3. 86,23,78-р сургууль Эрх цагаан унаганууд хамтлаг
  4. Багануур дүүргийн Мөрөөдөл хамтлаг
  5. Шинэ монгол сургуулийн Нэг ангийнхан хамтлаг
  6. 3-р сургуулийн Ахан дүүсийн Аз хамтлаг

Эдгээр шалгарсан хүүхдийн Гала концертыг ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулж үзэгчийн хүртээл болгох юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өв соёлоороо бахархах, монгол хүүхдийн үндэсний  бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулсан энэ наадам жил бүр “Эрх цагаан унага”  нэрээр  ганц дуугаар биш олон дуугаар оролцох боломжийг олгож ХҮҮХДИЙН МОНГОЛ ДУУНЫ ҮНДЭСНИЙ ИХ НААДАМ болгон өргөжүүлэн цаашид зохион байгуулна. Энэ нь ирээдүйн хүүхэд багачуудаа монгол үндэснийхээ дууг сургаж хүмүүжүүлэх төдийгүй олон олон шинэ хүүхдийн дуу төрөх өргөн их ач холбогдолтой юм.

Ингээд 12 сарын 23-ны Гала концертонд эхний 3-н байр эзэлсэн хүүхдүүд Төрийн банкны 2000000 хүртэлх хүүхдийн хадгаламж, Тесо компанийн бүтэн жилийн бүтээгдэхүүний эрхүүдээр  шагнагдана. Шилдэг оролцогч хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа тус тусдаа хийж байна.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.