Хонь
Эв найрамдал, зөвшилцлийг олж авахын тулд нэлээд хичээх хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд зайлшгүй гарц хайх энэхүү эрэл нь ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Мэдээж түүнийг буулгаж авах, ялалт байгуулах, хүсэл тачаалаа илчлэх, боломжоо ашиглах гээд сэтгэл хөдөлгөсөн зүйлсээр дүүрэн байх ч гэлээ маргаан, үл ойлголцол, ухралт, хоорондын ялгаа гарах магадлал их гэсэн үг юм л даа. Хамтдаа удаан хугацааг өнгөрөөсөн, нийлэмжээ нэгэнт тодорхойлчихсон хосын хувьд хоёул зорилгоо сайтар санаж, хамтрагчийнхаа туршлага болон боломжийг нь заавал харгалзан ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй ажээ. Ямартай ч гэр бүл, үерхэж буй гээд хайрын бүх төрөл нь 12-р сар өмнөхөөсөө илүү тодорхой байх, анхаарал халамж, хүч энерги зарцуулахыг шаардах юм байна. Харин 12 сарын 21-ээс Хонины ордныхон улам тэвчээртэй байж хайртыгаа ойлгохыг л юун түрүүнд тавих хэрэгтэй. Санхүү, мэргэжил карьерийн хувьд энэ сар тун ээлтэй болж өнгөрнө. Ялангуяа урлаг, мэдрэмж, гоо зүйн талын ажил эрхэлдэг бол хайр, баяр баяслыг л бүхэл сарын турш мэдрэх аж. Хэрвээ ажиллах эрч хүч чинь буураад байвал энэ нь хэт завтай байгаагийн л илрэл гэж ойлгоорой. “Сул зогсох” Хониныхонд хэзээ ч зохиж байгаагүйг мэднэ биз дээ? Карьер болон хайр дурлалын холбоо хооронд илэрхий нөлөөлөл гарахыг од эрхэс сануулж байна. Өөрөөр хэлбэл хосын харилцаанд ажил мэргэжлээс улбаатай шийдвэр давамгайлж болно гэсэн үг юм. Өөрөөсөө нийгмийн статус болон ажлын тал дээр түвшин ахимаг хүнтэй холбогдох магадлал өндөр байна. Сэтгэл санааны дайралтанд өртөх, занганд автах, өрсөлдөөнд оролцох гэх мэтэд санаандгүйгээр хамрагдсан ч тэдгээрийг амархан туулаад гарах арга тухай бүрт нь чамд олдох тул бүү санаа зовоорой. Энэ сард чиний сэтгэлийг гарцаагүй хангалуун байлгах зүйлст аялал, амралт, сургалт болон холын зайнаас ажлаа хийх орж байна. Юу чамд хөрөнгө оруулалт болж чадахыг сайтар тунгаагаарай. Мөн зөв газраа хүч энергиэ зарцуулснаар чамд стресс цуглахгүй байх эхний алхам болно. Эцсийн эцэст тэвчээр, тайван байдал бүхнийг дийлдэг шүү дээ.
Үхэр
Хайр дурлалын харилцаа чинь ажлаа хүртэл хэвийн явуулахад саад учруулсан хэсэг хугацаа 12 сарын 5 гэхэд бүрмөсөн дуусна. Сая л нэг давхар ачаалалгүй болох үетэй зэрэгцэн чи амьдралдаа чухам юу чухал байсныг ухаарах бөгөөд үүндээ хариуцлага хүлээх сэтгэлийг ухамсартайгаар олж авна. Буд гарагийн нөлөөтэйгээр явагдаж буй энэхүү өөрчлөлтүүдийн дүнд хамтрагч чинь урьд байгаагүйгээр тайван, тогтвортой, аядуу зөөлөн болж хувирах аж. Жилийн хамгийн сайхан үе гэж 12-р сарыг зүгээр ч нэг хэлээгүй бололтой шүү. Харин ганц бие Үхрийнхний хувьд Сугар гараг холын зайн харилцаа эсвэл оюун санаа, мэдлэгийн хүрээг хязгааргүйгээр тэлж, өргөтгөх тийм л “нарийн” харилцааг бэлдээд байна. Арга билэг хоёрын төгс зохилдолгоог хамтрагч чинь харуулж, ажил дээр гарсан уур бухимдал, стрессийг давахад туслах аж. Бусад хүмүүстэй ч гэсэн холбоо харилцаа сайн байх боловч энэ нь чамд эрх чөлөө, шийдвэрийг чинь хориод байгаа мэт сэтгэгдэл төрүүлж мэднэ. Гэхдээ тэдэнгүйгээр цаашаа хөгжих боломжгүй гэдгийг од эрхэс тусгайлан сануулж байна. Он гарч байгаа учир урт хугацааны ажлын төлөвлөгөө зохиох шаардлагатай. Ирээдүйд ирэх стресснээс өөрийгөө хамгаалж буй арга л гэж тооцоорой. Гэнэтийн үйл явдалд тайвнаар хандаж, бухимдахгүй байвал бүх зүйл чинь дэвжиж дээшлэх, амжилттай тал руугаа хэвийнэ. Өөр мэргэжлээр мэргэшихийн тулд сургалтанд хамрагдах, гадаад руу томилогдох, аялах магадлал өндөр байна. Орлогын хувьд асуудалтай талууд арилж, хөрөнгө орж ирэхэд маш таатай нөхцөл бүрдсэн байна. Харин 2014 оны 7 сар хүртэл Үхрийнхэн эрүүл мэндээ сайтар анхаарах шаардлагатай. Хэрэггүй болон илүүдэл бүх зүйлээс зайлсхий. Ялангуяа таргалалт, сэтгэл санааны хямралтын талаар бодох ч шаардлагагүй болтлоо тогтмол хөдөлгөөн хийж, сайн унтаж амарч, эрүүл хооллоорой. Мөн өөрийгөө тайвшруулах аргуудад суралцаарай. Тэгвэл энэ ондоо болон ирэх ондоо санаа зовох зүйлс тун бага байх болно.
Ихэр
2013 оны 12-р сар Ихрийн ордныхны хувьд ихээхэн сонирхолтой сэтгэл хөдлөл, өнгө будгаар дүүрэн сар байх нь. Үүнийхээ хажуугаар чухал зүйлийн бат бөх “хундаам”-ыг босгох тэмдэглэлт сар ч болж магадгүй. Нар Ихрийн ордод өнгөрсөн сарын сүүлээс хойш байрлаж байна. Энэ сарын 5-нд Буд гариг ч түүнтэй нэгдэх болно. Тэдний хүчтэй нөлөөгөөр чиний анхаарал, эрч хүч хосууд болон бусад найз нөхдийн хүрээнд 25 хүртэл төвлөрөх болно. Шинэ содон мэдээ болон зарим өөрчлөлт нь хосуудын харилцааг илүү тодорхой болгоно. Нөгөөтэйгүүр төгс гурвал болох Бархасбадь гариг, Ихрийн ордны эзэн, Санчир гариг нь бат бэх байдлыг нэмэгдүүлж, хосуудад зарим хариуцлагыг үүрч, хуваалцахад дэм болно. Зарим шийдвэр санхүүгийн нөлөөгөөр дэмжигдэнэ. Энэ сард ажлын хамтрагчдын нөлөө эсвэл олон түмний хүсэл чиний амьдралд ихээр илэрнэ. Баярын өдрүүдээр зарим амжилт нь чамд мөнгө авчирч, шинэ гэрээнд гарын үсэг зурах эсвэл хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд туслах бололтой. Ихрийн ордод байрласан Нар болон Буд гариг бусадтай харилцах харилцааг хялбар болгож, гэрээ хэлцэл, арилжаа наймааг сэргээнэ. Товчхондоо энэ сар Ихрийнхний хувьд бүтээлч сар болохыг од эрхэс зөгнөж байна. Нөгөө талаас олсон мөнгөө зөв зарцуулахад санаа тавьж (энэ сар хөрөнгө оруулалтад тийм ч тохиромжтой биш), өөрийн хөрөнгөө хэн нэгэнтэй хуваалцах, өр зээл, банкны харилцаа, татварын алба, даатгалын компанитай холбоотой асуудалд санаа тавих болно. Сүүлийн 2 сарын турш Ихрийнхэн эрүүл мэндээсээ болж зожиг, уцаарлангуй болсон байсан. Одооноос байнгын, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийвэл тэр асуудал шийдэгдэхэд тустай.
Мэлхий
Энэ ордныхны хайр дурлал өдөр бүр дэврүүн сэтгэлээр дүүрэн, адал явдалтай байдаг нь энгийн л үзэгдэл гэж хэлж болно. Төрөлхийн романтик энэ ордныхон дэггүй зангаа ашиглан сэтгэл зовоосон харилцааг ч хэвийн байдалд оруулах болно. Ингэснээр хайр дурлалаас мэдэрсэн зүйлээ бусдад түгээж хамтрагчтайгаа аз жаргалтай байна. Аливаа зүйлд урам зоригтой, эерэг бодолтой байгаа бол аз туршсан зүйлд ч бэлэн гэсэн үг. Тиймээс энэ оны 12-р сар чамд хайр дурлалын харилцаан дээрээ ямар алхам хийх ёстойг ойлгуулна. Хэрэв шинэ хайр дурлал эхлүүлэхээс эмээгээд байвал харилцаа эхлэхээс өмнө тогтвортой байх боломж бий эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй. Цахим ертөнц чиний хувьд чухал байр суурь эзэлж, бодит амьдралд чинь хүчтэй нөлөөлөх хэрэгсэл болох магадлал ихтэй учраас хувийн зохион байгуулалтаа сайжруулж, өөрийн гэсэн дүрэм журмыг бий болгон амьдралаа улам сонирхолтой, сайхан дурсамжаар дүүргэхийг хичээгээрэй. Эсрэгээрээ та хоёрын хооронд юу ч бүтэхгүй байгаа юм шиг санагдвал үргэлж хүсч мөрөөдөж явдаг хайр дурлалын харилцааныхаа үнэ цэнэтэй зүйлийг нэг тунгаагаад үзээрэй. Ямартай ч ирэх он Мэлхийнхны хайр дурлалын хувьд шинэ нээлтийг авчрах болно. Хувь хүний хөгжил дэвшил болон санхүүгийн нөхцөл байдлын хувьд өнгөрсөн сар үр өгөөжтэй, сэтгэлд чинь нийцэж байсан бол энэ сард ч мөн адил шинэ санаа, ухаалаг алхмуудаар бялхана. Энэ сард ажлын байраа солиход маш таатай байна. Мэлхийн ордныхон яг одоогоор эрч хүч дутагдаж байгаа ч Бархасбадь гаригийн нөлөөгөөр гэрийн ажлын дүрэм журамд онцгой өөрчлөлт орж, өөртөө зориулах цаг зав чинь ихэснэ. Харин Санчир гариг хайр дурлалын харилцаанд хамтрагчтайгаа гал халуун байхыг онцолжээ. Ингэснээр санаа зовох зүйл багасах учир хувийн өсөлт, хөгжилд чинь ч эергээр нөлөөлж бүтээлчээр сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар чинь урьдынхаасаа илүүгээр өсөх болно. Энэ оны төгсгөлийн сард карьерын тал дээр чиний хүсч байсан зүйлс биеллээ олно. Нүдэнд харагдахуйц үр дүнг мэдэрснээрээ өөртөө итгэх итгэл нэмэгдэж, мэдлэгийн цар хүрээ чинь өдрөөс өдөрт тэлж байгааг өөрийн эрхгүй мэдэрнэ. Мэлхийнхэн ажил дээрээ зохих ёсоор үнэлэгдэнэ. Гэвч үүнийг шагнал урамшуулалтай хольж хутгаж болохгүй. Энэ сард ажил ихтэй байх ч эрүүл мэндийн тал дээр санаа амар байж болно. Учир нь чи биеэ бага зэрэг чилээрхэж эхлэхэд л арга хэмжээ авдаг учир эрүүл мэндийн хувьд санаа зовнихгүй байх үндэслэлтэй. Гэсэн ч өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд, амин дэмтэй хоол хүнс, витамин, дасгал сургуулилт гээд амьдралын зөв хэвшилийн горимоо алдаж болохгүй.
Арслан
Хайр дурлалын тал дээр өмнөх саруудынхаас дээрдэнэ. Ахуйн шинжтэй үл ойлголцлууд цагийн аясаар шийдэгдэж, гэр дотор амар амгалан уур амьсгал ноёлоно. Одоог хүртэл шийдэх асуудал тоймгүй байгаа ч тайвшир! Учир нь тэд тун удахгүй өөрсдөө намжина. Зүрх сэтгэлийнхээ орон зайг нөхөх хэрэгцээ байгааг Санчир гариг чамд сануулсаар л байх нь. Санчир, Бархасбадийн гурвал чиний хайр, ажил, гэр бүлийн талбаруудад өөр өөрийнхөөрөө нөлөөлөх бөгөөд, юу нь болж юу нь болохгүй байгааг харуулах “индикатор” шиг л үйлчлэх болно. Энэ үед л амьдралдаа байгаа гацалт, саатлын учрыг олж, гэрлэлт болон олон жилийн хамтын ажиллагаагаа сайжруулаад авах хэрэгтэй. Хайрыг хайж яваа Арслангийн ордныхонд дуулгах сайхан мэдээ байна. “Соёолж буй хайр” чиний ойрхон байгааг тэд чамд дамжуулахыг хүсчээ. Танай ордонд орсон Буд болон Наран хоёр чиний эротик шинжийг нэмэгдүүлж, цусыг “буцалгаж”, сэтгэл зүрхээ нээх боломжийг олон тоогоор олгож, сээтэгнэлийн хэлбэртэй адал явдлууд явах булан бүрт чинь чамайг отох болно. Чи л энэ үеийг ашиглаж чадвал удаан хугацааны харилцаа хэзээ мөдгүй эхлэх нь. Чиний өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ сайн байх тул энэ чанаруудаа ашиглан ажил дээрээ нөхцөл байдал бүрийг өөр лүүгээ эргүүлээрэй гэж зөвлөе. Ангараг гариг чиний оюун ухааны чадамжийг хурцалж бэлдэх учраас уран илтгэх, аялах, зохион байгуулах ажлуудыг өөртөө аваарай. Чиний анхаарал дээд түвшинд байх тул деталь ихтэй, санах тогтоох зүйл олонтой зүйлсийг маш сайн гүйцэтгэнэ. Хамтын болон багийн ажиллагаа сайжирна. Гэхдээ 12-р сарын дундаас эхлэн яг энэ тал дээр бага зэрэг асуудал үүсч магадгүй. Муу нөхцөл байдлыг нэг тийш нь болгохын тулд бүх зүйлд шударга хандаарай. 12-р сарын турш санхүүгийн байдал чамд сэтгэл ханамжийг өгөх болно. Эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягтай байвал бие тэнхээд ямар нэг асуудал үүсэхгүй. Шинэ хүнс идэж, давсны хэрэглээгээ багасгаж, шингэн унд сайн уухыг зөвлөж байна.
Охин
Чиний хувьд маш онцгой цаг үе ирж байна. 2014 оны 6 сар хүртэл Бархасбадь гариг Охины ордод ноёрхсоноор шинэхэн эсвэл хуучин дурлал ирэх, сэтгэл хөдлөл ихсэх, романтизмаар дүүрэн байх болно. Нөгөө талаар хайр дурлалын Сугар гариг Охины орд руу шилжин ирснээр 2014 оны 3 сарын 5 хүртэл өмнөх үеийнхээс илүү сэтгэл зүрхнийхээ асуудалд цаг гаргах хэрэг гарах нь дээ. Эротик хүсэл тэмүүлэл хурцаар мэдрэгдэх болно. Чамаас урин тачаангуй мэдрэмж ялгарч, хайрт чинь ч гэсэн өөрийн мэдэлгүй чамайг хүсч байгаагаа илэрхийлсээр байх болно. Урьд өмнөхөөсөө ч илүү соргог мэдрэгээр түүнийг хүлээн авч хүслийг нь биелүүлэхдээ чи дуртай байна. 12-р сарын сүүлийн арав хоног болон 2014 оны 1 сард гэнэтийн арга хэмжээнд уригдах, нөхцөл байдал санаандгүйгээр өөрчлөгдөж буруу тийш эргэж мэднэ. Энэ нь чи Сугар гаригийн нөлөөгөөр биеэ бодлогогүйгээр авч явах хандлага гаргаснаас ч шалтгаалсан байж магадгүй. Ангараг гаригийн нөлөөгөөр ажил, мөнгөний тал дээр маш чухал үе ирж байна. Хоёр жилд нэг удаа тохиодог энэ чухал мөчлөг нь ердийн үед 5-6 долоо хоног үргэлжилдэг бол энэ удаад 8 сар (2013 оны 12-р сарын 7 – 2014 оны 7 сарын 26) гаруй үргэлжлэх учраас ихийг амжуулж аваарай. Энэ хугацаанд Ангараг гариг чамайг идэвхжүүлж амьдралд чинь санхүүгийн хувьд маш том өсөлтийг бий болгоно. Санаачлагатай байдал, эрч хүч цаанаасаа л ундраад байх болно. Гэхдээ зарим зүйлсийг арай өөр өнцгөөс харах тал дээр анхаарлаа хандуулахад илүүдэхгүй шүү. Гэхдээ бүх эрсдэл үгүй болно гэсэн үг биш учраас санхүүгийн талын шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтол дүрмийг заавал баримтлаарай. Ерөнхийдөө өмнөх сартай харьцуулахад илүү бүтээлч, үр өгөөжтэй сар байх болно. Ерөнхий эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэхдээ өвлийн хамгийн хүйтэн улиралд бэлдэж дархлаагаа сайжруулахааа битгий мартаарай. Хэрвээ чамд эрүүл мэндийн асуудал бий бол энэ сард эдгэрч, шийдэгдэнэ. Эерэг сэтгэлгээ чамд эрч хүч, сайхан энергийг бэлэглэх болно оо.
Жинлүүр
Шоугаа эхэлцгээе! Ангараг гариг энэ сарын 7-нд Жинлүүрийн ордонд орно. Ихэвчлэн нэг ордонд 5-6 долоо хоног байрладаг ч энэ удаад ирэх оны 7 сарын сүүл хүртэл байх нь ээ. Ангараг бол дур хүсэл, бэлгийн амьдралын гариг ба энэ нь Жинлүүрийнхэнд таатай нөлөө үзүүлнэ. Энэ сарын 7 эхэлснээр зан ааш шуналтай, хүсэл хүчирхэг, мэдрэмж халуухан болж, хосуудын амьдрал илүү гүнзгий, өнгөлөг, сонирхолтой болох болно. Хэрвээ Ангараг гаригийг бусад гариг нь сайн дэмжиж өгвөл бүх зүйл гайхалтай байх болно. Гэвч Ангараг Дэлхий вангийн сүйтгэгч хүчний эсэргүүцэлтэй тулна. Тиймээс зоригтой бай! Дараагийн саруудад бэрхшээл дүүрэн харилцаа, сэтгэл хөдлөм мөч, шоконд оруулам сонирхолтой үйл явдал хосолсон гайхалтай хайрын түүхээр амьдрах бололтой. Сарын эхний арав хоногт өөрчлөлт, санаачлагаар дүүрэн үе эхэлж байгааг батална. Зарим өөрчлөлтүүд хэрэгцээ шаардлага эсвэл дараачийн зарим зөрчилдөөнтэй асуудлаар шийдэгдэх байх. Гэхдээ эдгээрийг үл хайхран тэд амжилт, ил тод байдлыг авчрахыг баттай хэлж чадах байна. Ангараг гариг хүч, зоригоо зээлж, хүсэл эрмэлзлийг сэрээж, аливаа хэрэгтэй зүйлийг нотлож харуулдаг. Энэ нөлөөгөөрөө тэр тухайн хүнд ямар нэг тэмцэлдээн, зөрчилдөөн эсвэл тулааныг авчирдаг. Иймд чи “дуэл”- д бэлэн болох хэрэгтэй. Анхнаасаа юу авахыг хүсч байгаагаа тодорхой мэдэж, нямбай төлөвлөгөө боловсруулсан нөхцөлд л тулаанаа эхлэх нь хамгийн ашигтай. Ангараг гариг чиний талд байна. Хэрвээ чи энергиэ яаж ашиглах талаар тунгааж, гэнэтийн цохилтонд удирдлагаа алдахгүй байвал ялалт байгуулах болно. Энэ сар өөрт тань карьерийн сэтгэл ханамж, халаасанд чинь нэмэлт орлого авчрах бололтой. Ангараг гаригийн нөлөөгөөр чи маш их эрч хүч, амьдрах хүсэл тэмүүллийг мэдрэх болно. Гэсэн хэдий ч тайван бус байдал, сэтгэл түгшилт, уур бухимдал ихсэхийг мэдэрч магадгүй. Энэ сард хэрэг төвөгт орооцолдож, осолд орох өндөр эрсдэлтэй байна. Тиймээс зөрчилдөөн, хүч хэрэглэсэн үйлдлээс аль болох зайлсхий. Спортоор хичээллэх нь Ангараг гаригийн сөрөг нөлөөг “шатаах” хамгийн сайн арга.
Хилэнц
Сарын эхэн үед маш их асуудал гарч ирэх ч Хилэнцийнхэний хувьд энэ байдлыг энгийнээр харах нь хайр дурлалын хувьд шинэ шатанд хүрэх түлхүүр юм. Хэдий тийм ч жижиг сажиг “барцад” үүсэхээс урьтаж болгоомжлох хэрэгтэй. Хилэнцийнхэн энэ сард хостойгоо ямар нэг асуудлыг яах учраа олохгүй байгаа бол шийдэгдэхэд тохиромжтой цаг хугацааг хүлээх нь зүйтэй. Энэ нь сарын сүүл хэсгээр ч байж магадгүй. Хилэнцийн ордныхон энэ сард сайхан харилцааны түлхүүрээ олж, хөндлөнгийн садаанууд, зэмлэл буруутгал, зөрчилдөөнөө арилгах болно. 12-р сар чиний хувьд сэтгэл догдлуулсан гэнэтийн учралаар дүүрэн байх бөгөөд энэ нь хувийн амьдралд чинь ч мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирна. Таатай учралуудыг алгасахгүй байх нь хэн нэгэн ирээдүйн амьдралд чинь хүчтэй байр суурь эзлэх боломжийг бүрдүүлэх юм. Гэхдээ юу ч болж мэдэх учир биеэ барьж, хяналтаа алдталаа зүрх сэтгэлээ өгч болохгүй. Учир нь энэ сарын 21-нд Сугар гариг таагүй шилжилт хөдөлгөөн хийх болно. Санхүү болон хувь хүний хөгжил талдаа танай ордныхон дардан байхыг од эрхэс шивнэж байна. Байгаль орчин, соёл, олон нийтийн харилцааны чиглэлээр суралцах гайхалтай боломж ирж магадгүй учир барьж авахад бэлэн байгаарай. Учир нь аялалаар явах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, амжилтаа өсгөх, бататгахад энэ сард ашиг тустай юм. Илүүдэл зардалдаа хянамгай хандах нь зүйтэй. Их ажлын ард гарсны дараа хүсч байсан санхүүгийн эрх чөлөөндөө хүрснээ мээрнэ. Чи гомдоллох дургүй учир хэцүү ажлыг цөөн хүний бүрэлдэхүүнтэй сайн баг хамт олонтойгоо хийсэн нь их амжилтыг авчирна. Чухал ажлаасаа эхэлж хийх нь стресс ч багатай, ажлын бүтээмж ч өндөртэй байна. Эрүүл мэндийн хувьд анхааралтай байж гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байгаарай. Өөртөө анхаарал хандуул! Яагаад гэвэл ямар нэг өвчнийг газар авч хүнд шатанд орохоос нь өмнө урьдчилан сэргийлэх нь урт удаан хугацааны өвдөлтөөс хамгаалах дорвитой алхам байх болно. Биеэ торд!
Нум
Ашгүй дээ, санаа зовоосон олон асуудал дуусч, хонгилын үзүүрт гэрэл асах нь! Энэ сарын 5 гээд л Нумын ордны хайр дурлалыг хариуцдаг Буд гариг танайд орно. Өнгөрсөн хоёр сарын турш энэ гариг Нумын ордны сүүдэр хэсэгт гунигтайгаар өнжсөн юм л даа. Энэ хооронд олон Нумынхан урам хугаралт, урвалт, чимээгүй гэтэлттэй нүүр тулсан байх. Үл ялиг ч гутрал, ганцаардлыг мэдрэлгүйгээр өнөөдрийг хүрсэн бол чиний хувьд өөрийгөө хянаж чадсан гайхамшигтай үйл явдал болжээ. Одоо энэ бүхэн дуусч, Наран дулаан элчээрээ чиний дурлалын замналыг гийгүүлэх нь. Чиний дур булаах увидас урьдынхаасаа дээшилж, эсрэг хүйстнүүд чамайг өөртөө татахын тулд боломжийн саналуудыг тавих болно. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа эерүү сайхан үргэлжилж, ганц бие хүмүүсийн болзох, сээтэгнэх, ичингүйрэх үе ирж байна. Боломжийг битгий алдаарай, учир нь яг ийм гал халуун үе чинь 24-ний шөнө хүртэл үргэлжилнэ. Ажил хэргийн хувьд тушаал дэвших замаа засах, амжилтын үр шимээс баяртайгаар хүртэхэд нэн тааламжтай сар байна. Нумын ордонд орсон Нар чиний удирдах, зохион байгуулах авьяасын дээр гэрлээ тусгаад л байна. Хүмүүс чамайг хүндэлж, үгийг чинь сонсож, хэрэгжүүлэхийг харах нь чиний өөртөө итгэх итгэлийг улам зүлгэнэ. Ангараг гариг чамд олон хүний өмнө үг хэлэх зоригийг өгч, танилын хүрээгээ нэмэгдүүлэх завшааныг олгоно. Нумын ордны ажил хэргийг хариуцагч гариг чиний одонд байрлаж, аливаад хүрэхийн тулд туулах жимийг чинь зөөллөх болно. Жилийн төгсгөл хүртэл чиний санхүүгийн байдал сайнаасаа сайн! Олж буй орлогодоо сэтгэл хангалуун байх бөгөөд хамтрагч, гэр бүлийхнээс чинь ч энэ тал дээр дэмжлэг элбэг байна. Энэ үед чи ямар нэг зүйлд амжиж хөрөнгө оруулах хэрэгтэй. 21-нээс хойш үргүй зарлагын хэсэг рүү гариг эрхэс нүүж эхлэх учраас мөнгөнийхөө зарцуулалтад анхааралтай хандаарай. Эрүүл мэндийн сүртэй асуудал үүсэхгүй, ажилдаа бүх хүчин чадлаа дайчлах хангалттай их эрч хүчийг Наран чамд бэлэглэнэ.
Матар
Хайр дурлалын Сугар гариг Матрын ордод тохиож урьд өмнөхөөсөө удаан хугацаагаар саатах учир онцгой үе эхэлж байна гэж хэлж болно. Сугар гаригийн дурлалд уруу татсан ёжтой инээмсэглэлийн дор Матрын ордныхоны амьдрал романтик, хөөр хөгжөөнтэй, сэтгэл татам байдлаар дүүрэх болно. Шинэ хүүхдийн тухай мэдээ ч сонсч магадгүй. Бархасбадь гариг Матрын ордны хосын харилцааг ивээж бие биедээ хайраа мэдрүүлэх боломжийг гаргасаар байх болно. Хуучин харилцаа сэргэх эсвэл одоогийн харилцаандаа албан ёсны том шийдвэр гаргах мөч ирж байна. Хостой матрынхны хувьд харилцаа өргөжих тал дээр маш том эргэлт болно. Энэ эргэлт та хоёрын хэн хэнд нь таалагдана. 2013 оны 12-р сарын 7-нд идэвхтэй байдлыг дэмжигч гариг Ангараг Матрын ордны ажил амжилтын хэсэгт шилжиж 2014 оны 7 сар хүртэл байрлах болно. Хэрвээ тушаал дэвшихийг урьтал болгож байгаа бол энэ хугацаанд бүх л боломжийг шүүрч авахад анхаарлаа хандуулаарай. Од эрхэс ч өрсөлдөх чадвар, амбицыг чинь дээшлүүлээд өгөх болно. Дараа сарын ажлын төлөвлөгөөгөө маш сайн бодож нарийвчлан гаргахгүй бол нөхцөл байдал хяналтаас гарчихвал удирдлага болон байгууллагын хүрээнд маш олон хүндрэлтэй асуудал, зөрчлийг дагуулж мэднэ шүү. Матрын ордныхон маш сайн тооцоологч, зохицуулагчид байдаг учир энэ үед л өөрийнхөө төрөлх зангийн хэргийг тултал нь гаргаж чадвал амжилт чамайг хүлээж байна. Хувийн санхүүгийн хувьд маш сайн байх болно. Энэ сард эрүүл мэнддээ ихээхэн санаа зовох нь. Архаг хууч өвчин сэтгэл чилээж мэднэ. Дархлаагаа сайн дэмжиж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд эртнээс хамрагдахгүй бол хойшлуулах бүрт чинь томорсоор байх болно гэдгийг анхаараарай. Сарын сүүлийн арав хоногт ослоос болгоомжлоорой.
Хумх
Зарим Хумхынхан хайр дурлалын нууцын тухай, мартагдсан түүхүүдийг мэдэхийг хүсдэг. Сарын эхэн үед онцгүй дурсамжууд сэдэрч, сөрөг бодлууд толгойноос чинь гарахгүй байж мэдэх ч найз нөхөд, нийгмийн харилцааны ач тусаар өөдрөг үзэл чинь тэр байдлаас аврах болно. Энэ үедээ боломж л гарвал өөрийгөө завгүй бас зугаатай байлгаж хамрагчтайгаа харилцаагаа цаашид хэрхэн сайжруулах тухай сайн сайхан ирээдүйг төсөөлөн ярилц. 12-р сарын 21-нд Сугар гариг таагүй шилжилт хөдөлгөөн хийх нь Хумхын ордныхонд сөргөөр нөлөөлж, аз жаргалтай байх нөхцлийг чинь бууруулж магадгүй. Хайр дурлалын хамтрагчтайгаа ам мурийвал асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэхээс аль болох зайлсхийсэн нь та хоёрын харилцаанд сэв суулгахгүй. Хувийн амжилт болон санхүүгийн хувьд энэ сар бизнесийн шинэ амжилт авчирна. Бүхэлдээ ажлын байран дээрх байр суурь, нэр хүнд, амжилтаа бататгах сар өмнө чинь байна гэж ойлгоорой. Үнэхээр зорилгодоо хүрэхээр тэмүүлж байгаа бол хувийн зохион байгуулалтаа өндөр түвшинд байлгах нь маш чухал. Ингэхийн тулд сэтгэл санаагаа ч урьдчилан сайтар бэлдэх хэрэгтэй. Ингэх нь ач холбогдолгүй, дэмий зүйлд цаг заваа зарцуулах эрсдлээс сэргийлнэ. Бүхнийг ухаалгаар хүлээж авсны дараа чиний гол зорилго биеллээ олж, хүсч байснаасаа илүү өндөр оргил руу хүрнэ. Энэ сард Хумхынхан зугаа цэнгэлийг утгаар нь мэдрэх болно. Үүний ачаар мэргэжил нэгт хүмүүстэй танилцаж, дотносох бөгөөд тэдний тусламжтайгаар амжилтанд хүрэхэд дөхөм болно. Олж авсан дадлага туршлагаараа өндөр эрх мэдэлд хүрнэ. Мөн санхүүгийн хувьд сайхан ирээдүй харагдах болно. Үүнийг л алдалгүй барьж авах нь ажлын байран дээрх чиний байр суурь ганхахгүй байх том шалтгаан юм. Хумхын ордныхны эрүүл мэндийн хувьд 12-р сард асуудал бага гарах ч 2014 оны 3 сард онцгой аюул учирч болзошгүй болохоор биеийнхээ өвдөж байгаа эрхтнийг эртхэн анхаарч, эмчлүүлвэл зохистой. Удаан хугацааны өвдөлт, зовиуранд сэтгэл зүйн нөлөөлөл их байдаг учир эрүүл мэндээ бодож байгаа л бол стрессээ багасгах хэрэгтэй. Суугаа ажил эрхэлдэг Хумхынханд хөдөлгөөн дутагдаж байгаа учир энэ сарыг биеэ чийрэгжүүлэхэд зориулвал таатай үр дүн өгнө. Амралт, ажлаа тэнцвэржүүлж барих нь ирэх оныг инээмсэглэн угтаж авахад тустай.
Загас
Буд гаригийн нөлөөгөөр Загасны ордны хайр дурлалын харилцаа өрнөлөөр дүүрэн байна. Олон төрлийн үдэшлэг цэнгүүнүүдэд уригдаж олон ч хүнтэй шинээр танилцах болно. Гэхдээ шигшигдэж үлдсэн дотно хүмүүсээ өөрийн үг үйлдлээсээ болж гомдоочихож мэдэх учир анхааралтай байгаарай. Хосуудын хувьд энэ сар маш тайван байх болно. Ямар нэг зөрчил үүсэхгүй ч гайхширмаар сайхан зүйл тохиолдохгүй. Гэхдээ гайхширмаар сайхныг чи өөрийн санаачлагаараа бий болгож яагаад болохгүй гэж? Нөгөөтэйгүүр одооноос харилцаагаа шинэлэг байлгахад анхаарвал хайртын чинь сэтгэлд илүү хүрэх болно. Урлаг, уран сайхан, ажлаас гадуурх арга хэмжээнүүднд анхаарлаа хандуулах шаардлага ердийнхөөс их гарах учир гэр бүлдээ санаа тавих чинь багасч мэднэ. Энэ сар бүхэлдээ чиний амьдралд маш сайхан туршлага болж үлдэх болно. Учир нь Нар болон Буд гаригууд Загасны ордноос нүүж байгаа юм. Нар чамайг бусдын анхаарлын төвд байлгаж, хүндэтгэл, талархал хүлээхэд чинь тусалж байсан бол одоо од эрхсийн нөлөө үгүй болж байна гэсэн үг. Гэвч энэ тийм ч санаа зовох зүйл биш бөгөөд Бархасбадь гаригийн нөлөөгөөр сэтгэл санаа чинь сайхан, тайван байх болно. Тайван л байвал өөр зүйл юу хүсэх вэ ээ? Шинэ он гарахтай зэрэгцээд өөрийгөө шинэ сорилт, шинэ боломжид бэлдээрэй. Энэ сард орлого муугүй байна. Гэхдээ зарлагаа сайтар хянаарай. Ирэх жилд шинэ газар очиж суралцах, өөрийгөө нээх, өөр зүйл турших тухай бодож байгаа бол түүнийгээ битгий гээгээрэй. Санхүүгийн хувьд чамайг илүү нягт нямбай байхыг шаардаж байна. Сарын эхний хорь хоногт ямар нэг эрүүл мэндийн асуудал гарахгүй. Сэтгэл санаа, биеийн эрч хүч ч хангалттай сайн байх болно. Турах эсвэл жингээ барих тал дээр анхаарч байгаа бол илүү хүчин чармайлт гаргахыг зөвлөж байна. Учир нь нэг хэвийн байдалтай байгаад байвал дараа нь чи өөртөө гутрах байдалд хүрч мэднэ гэдгийг од эрхэс чамд сануулж байна. Сарын сүүлийн арав хоногт санаандгүй ослоос сэргийлээрэй.
www.URLAG.mn