Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“FREEZONE” хамтлаг “Хотын хэмнэл” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг хийлээ
Уртын дуу

“FREEZONE” хамтлаг “Хотын хэмнэл” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг хийлээ

Урлаг Урлаг04/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM66302393114482013-12-04-14-25[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байгаа билээ.

 photo IMGM6624_zps2f770cc4.jpg

  Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүрэвлэн зөвхөн шилдэг 28-н дуугаа эгшиглүүлэх “ХОТЫН ХЭМНЭЛ”  тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэхээр эрхэм сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээ оролцуулсан хэвлэлийн хурлаа өнөөдөр 12:00 цагаас "BRAUHAUS" ресторанд хийлээ.

 photo IMGM6687_zpsf7e45b37.jpg

   Хэвлэлийн хурлын үеэр хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээсээ азтаныг тодруулж 1998 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд гаргасан бүх цомгийнхоо цоморлигийг болон хос урилга бэлэглэсэн юм. Мөн бүх сэтгүүлчдэд “ХОТЫН ХЭМНЭЛ”  тоглолтоо сурвалжлах мандат олголоо.

 photo IMGM6681_zpse419563d.jpg

Мөн "Өвлийн шөнө" дууныхаа "Шилдэг ковер" – ын эзэнг шалгаруулж, ялагчаар "Universe best songs" наадмын шилдэг 25 оролцогчийн нэг болох Б:Тэлмэн тодорлоо.

 photo IMGM6677_zps66e9d699.jpg

Freezone хамтлаг үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон "Хайрын мод"-ыг тоглолтын тодорхой орлого болон залуусын хандивын хөдөлгөөнөөр бүтээх болсноо зарлалаа. Урьдчилсан байдлаар энэхүү модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээхээр төлөвлөжээ. Эрдэнэзуу хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулж байрлуулах аж. Залуус хайрттайгаа болон ханьтайгаа энэхүү модонд ирж цоож зүүн хайраа мөнхөд бөхлөхийг бэлгэдэх юм.

Олон улс оронд хайрын мод байдаг. Зарим оронд цоожин дээр хайртай хосуудын сэтгэлийг үгийг сийлэн тамгалдаг. Аажимдаа ийм жижиг үйлчилгээ ч нээгдэх байх гэж Freezone-чууд найдаж байна. Freezone хамтлаг хайр сэтгэлийн олон сайхан дуутай. Залуусын хайр дурлалын гэгээн нандин бүхнийг дуулдаг тэд хайрын модыг Freezone-ий дуунд дуртай залуусын хөг сэтгэлээр бүтээх нь ээ.

        photo IMGM6667_zps9f75c2b9.jpg  photo IMGM6664_zps416455a9.jpg  photo IMGM6662_zps7fa8daa8.jpg    photo IMGM6656_zps6d704fc2.jpg  photo IMGM6651_zps8fa33337.jpg  photo IMGM6649_zps2702ae50.jpg    photo IMGM6639_zpsde42b72f.jpg  photo IMGM6636_zps594e6a9b.jpg  photo IMGM6633_zpsb8edd99f.jpg  photo IMGM6630_zps65001bd8.jpg  photo IMGM6626_zps9211e485.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.