Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын үндэсний түүхийн музейд “Турк кино өдөрлөг” болно
Нийгэм

Монголын үндэсний түүхийн музейд “Турк кино өдөрлөг” болно

Урлаг Урлаг11/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
turk1-middle8951755212013-12-11-12-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн санаачилгаар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Руни бичгийг тайлж уншсаны 120 жилийн ойд зориулсан “Түрэг хэлний өдөрлөгийн нээлт өчигдөр боллоо.

Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний түүхийн музейд “Түрэг судлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд нээлтийн ёслолд МУИС-ийн ректор А.Галтбаяр, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нарын албаны хүмүүс оролцжээ. Оюутан залууст турк хэл, Туркийн утга зохиол, соёл урлаг, түүх болон ёс заншлыг танилцуулах зорилго бүхий энэхүү арга хэмжээ таван өдөр үргэлжилнэ.

Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр “Турк кино өдөрлөг” болох юм байна.

Харин маргааш МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд “Турк соёлын өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Энэ үеэр Турк үндэстний идээ ундаа, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхуулах гэнэ.

Ирэх баасан гаригт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бөгөөд мөн өдрийн үдээс хойш БНТУ-ын Элчин сайдын өргөөнд хаалтын үйл ажиллагаа болох юм байна.

Э.Оргил

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.