Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг гардуулна
Нийгэм

Өнөөдөр “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг гардуулна

Урлаг Урлаг13/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
701798038947704012013-07-03-08-39[www.urlag.mn]9390681622013-12-13-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Монголчуудын оюуны болоод урлагийн үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг Парис хотноо өнгөрсөн сарын 05-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлаас гаргасан юм. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн.

Энэхүү “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол өнөөдөр 15:00 цагт Үнэт ховор номын музейд болох юм байна. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн тавигдана.

Дашрамд сануулахад, 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсний дотор ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР багтсан нь соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал болсон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.