Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Есөн эрднийн ганжуур”-ын гэрчилгээг гардууллаа
Нийгэм

“Есөн эрднийн ганжуур”-ын гэрчилгээг гардууллаа

Урлаг Урлаг14/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c75414e7515be7a5original9898430122013-12-14-12-11[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Парис хотноо өнгөрсөн сарын 05-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр Монголчуудын оюуны болоод урлагийн үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг гаргасан юм. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн. Харин өнөөдөр уг гэрчилгээг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейд хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба М.Чойжамц, Баруун хүрээ хийдийн хамба лам Дамбажав, хэлбичгийн эрдэмтэд зэрэг хүмүүс оролцлоо.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын даргын хувиар Л.Болд хэлсэн үгэндээ “Өвөг дээдсийнхээ өв соёлыг дэлхийн өв болгон алдар хүндийг нь цууриатуулахын зэрэгцээ хадгалж, хамгаалах үүрэг хариуцлага бидэнд ирж байна” гэж онцолсон юм. Мөн Есөн эрдэнийн “Ганжуур”ыг дэлхийн баримтат өвд бүртгэсэн гэрчилгээг ЮНЕСКО арван нэгдүгээр сард олгосноос хойш Монголын “Монгол уран бичлэг”, “Монгол гэр урлал, зан үйл” маань биет бус соёлын өвд бүртгэгдсэнийг дурдаад энэ үйл хэрэгт олон жилийн турш мэдлэг оюун, цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зориулсан эрдэмтэн судлаач, холбогдох бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлсэн юм.

Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав энэ үеэр онцлохдоо “Ганжуур”-ын гайхамшигт хувь болох есөн эрдэнийн бүтээл нь өнөөгийн бидэнд шашин шүтлэгээр дамжин сүм хийдүүдэд хадгалагдаж ирснийг дурдаж байлаа. Бурхан Шакьяамуни болон түүний шавь нарын туурвисан асар том судрын чуулган бөгөөд 110 боть энэ бүтээлийг монголчууд олон аргаар бүтээсний нэг нь есөн эрдэнээр урласан хэлбэр нь юм. Энэ нь тусгайлан боловсруулсан хар цаасан дээр алт, мөнгө, шүр гээд есөн эрдэнээр бичсэн хэрэг юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

23/02/2026

Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно

23/02/2026

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026

Цан малгай нь зэрэг дэвээр ялгаатай байв

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.