“Anemone” хамтлагийн охид энэ удаад шинэ жилийн дэггүйтэлийн тухай дуулжээ. “Дэггүй шинэ жил” нэртэй цоглог ритмтэй, эрч хүч сэргээх дууных нь аяыг “UP MUSIC” продакшны ерөнхий продюссер Н.Халиуны төрсөн дүү, залуу авъяаслаг хөгжмийн зохиолч Н.Нар-Оюу зохиосон бол үгийг нь ZZ бичжээ. Уг дуунд, шинэ жилийн баяраар хүмүүс хэрхэн догдолдог, тус баярт хэрхэн ач холбогдол өгч, бэлддэг зэрэг сонирхолтой сэдвийг дуулжээ.Сонирхолтой нь, “Anemone” хамтлагийн ахлагч Х.Жулдиз өөрийн санал хүсэлтийн дагуу Солонгос улсад суралцахаар болж, хамтлагаасаа гарсан бөгөөд шинэ уран бүтээлийг үлдсэн гишүүд нь амилуулжээ. Тэд хараахан шинэ гишүүний эрэлд гараагүй ч хамтлагийн продюссерүүд нь сайн дуучин гараад ирвэл хамтлагт элсүүлэхийг үгүйсгэхгүй байгаа аж. Ямар ч л байсан “Anemone” цаашид “Гурвуулаа дуулах уу эсвэл шинэ гишүүн нэмж авах уу” гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр үлдэж байна.

Ийнхүү “Anemone” хамтлаг “Дэггүй шинэ жил” дуугаа хөгжим сонирхогчдын шинэ жилийн баярын дуунуудын жагсаалтанд нэмлээ. Тус дууны клипийг сүүлийн үед эрэлттэй байгаа “Dual-Zet” студийнхэн бүтээж байгаа гэнэ. Одоогоор эвлүүлгийн ажил хийгдэж клипний гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Өөскөө өвлийн өвгөний дүрд тоглож байгаа бөгөөд ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо.
Ая: Н.Нар-Оюу
Үг: ZZ
ANEMONE-Дэггүй шинэ жил
Гацуур модоо булаацалдан хүмүүс бухимдана
Ганган дэгжин болох гээд цасан охид сандралдана
Бэлэг сэлт нь дутлаа гээд өвлийн өвгөн түнтэгнэнэ
Хүүхдүүдийн сэтгэл хөөрөөд хаа сайгүй үймэлдэнэ
Дахилт:
Энэ бол шинэ жил
ҮҮ үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
Бэлэгний тухайд аав нарын толгой гашилцгаана
Ямар бэлэг сонгох вэ?
Баярын ширээний ард ээжүүдийн гар ядарцгаана
Бяцхан хүү амьд Teddy гуйж залбирна
Харин охидууд хүлэг морьтой хунтайжийг хүлээнэ
Дахилт:
Энэ бол шинэ жил
Үү үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
Дахилт:
Энэ бол шинэ жил
Дарс буудуулж, хундага тулгаж, хүн бүр бүжнэ
Бидний шинэ жил
Зүрх догдолж, бэлгэнд булуулж, Happy new year
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
www.URLAG.mn

